2008년 12월 28일 일요일

Цагаан хоол олон талын ач тустай.


Мэдээж Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой гэнээ. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.

Буурцагт ургамлын уургийн агууламж махныхаас илүү
Цагаан хоолонд махны оронд дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, шар буурцаг, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн юун түрүүнд ордог. Жимс, хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодис, хэт исэлдлийн эсрэг бодисуудаар баялаг, эрүүл саруул, урт удаан амьдралыг тэтгэгч сайн чанарын эслэг агуулж байдаг.
Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү? Хүн байгалийн ангиллын хувьд өвсөн тэжээлтний бүлэгт багтдаг байна. Тэгээд ч эрдэмтэд хүний ажил үйлс бүтэмж муутай, уур уцаар ундуу ихтэй байдгийн далд утга нь маханд байдаг гэж үзэж байгаа бололтой.

Хүн энергийнхээ 10 хувийг хоолноос авдаг
Буурцагт ургамлын уургийн хэмжээ махныхаас илүү байдаг. Дэлхий нийтийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эхний байрт буурцагт ургамал ордог гэнэ. Мах их иддэг хүн хамгийн өвчлөмтгий. Хүн энергийг гурван янзаар авдаг. Агаараас 70, нойрноос 20, харин хоолноос 10-хан хувийг авдаг байх юм.
Өвсөн тэжээлтний хөлс ялгаралт арьсаараа гардаг байхад араатных амаараа гардаг аж. Араатны гэдэс биеийн уртаасаа гурав дахин илүү байдаг бол өвсөн тэжээлтнийх 8-12 дахин урт байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Бидний идэж, уусан хүнсний бүтээгдэхүүн дөрөв, тав хоногийн дараа ялгарч гадагшилдаг. Харин араатан амьтан богино гэдэстэй учир хоёр өдөр хүрэхгүй хугацаанд гадагшлуулдаг байх юм.
Хүний бие 70 триллион эсээс тогтдогоос хоёр сая нь хавдрын эс. Гэдсэнд удсан махнаас үүссэн ялзмагаас хорт хий ялгарна. Хорт хий ялгарах бие дэх хавдрын эс идэвхждэг. Энэ бүхнээс үзэхэд хоолонд хэрэглэдэг махаа багасгах, болж өгвөл махнаас татгалзах нь олон талын ач холбогдолтой.
Махан хоол идэхгүй нэг өдөр өнжиж чадахгүй гэсэн үгийг бид захын хүний амнаас сонсдог. Та нэг өдрийн хоолныхоо махны оронд шар буурцгийн бяслаг хийгээд үзээрэй. Махтай идмээр байвал хоолонд орох махныхаа талыг хийгээд, үлдсэнд нь шар бууцгийн бяслаг хийчих. Ийн өдөр ирэх тусам хоолонд орох махныхаа хэмжээг багасгаад бай. Тэгэх тусам мах идэх хүсэл тань буурна. Хэсэг хугацааны дараа өмнө нь хэлж байсан “Махгүй бол амьдар чадахгүй” гэсэн үгээ буцаахад хүрэх вий.

Мацаг барихдаа сайн үйлийн тухай бясалгадаг
Зөв хооллох урлагийн дэг жаягт чухал хэрэгтэй нэгэн зам бол мацаг барих. Мацаг барихын эхлэл нь цагаан хоол идэх гэж ойлгож болно. Хүн хоол идэхгүй байлаа гээд өлсөөд үхчихгүй. Учир нь ургамал, салхинаас энерги авч байдаг.
Нэг өдрийн буюу цөөн хоногийн мацаг барихад үдээс хойш юм идэхийг цээрлэдэг.

ондгой тоотой өдөр мацаг бариарай
Эрүүлжихийн тулд мацаг бариарай. Ходоод хоосон байлаа ч гаднаас олдсон энергийг “идэж” байдаг аж. Өлсгөлөн үед бие дэх нянгуудыг эсүүд идэж эхэлдэг байна. Хүний ходоодны ханан дахь тэмтрүүл шим тэжээлийг сорж байдаг. Мах иддэг хүний ходоод мөлгөр болж өнгөр тогтдог. Тиймээс мацаг бариад эхлэхэд ходоодны ханан дахь өнгөр арилж, цэвэршдэг гэж хоолны мэргэжилтнүүд ярьж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өвчлөмтгий, архаг хууч өвчтэй байдаг. Тарган хүн өөрийгөө эрүүл, өөдрөгөөр төсөөлж чаддаггүй.
Хэрэв мацаг барихаар шийдсэн бол эхлээд хагас өдрийн мацаг бариад үз. Ингэхийн тулд ходоод гэдсээ маш хөнгөн байлгах хэрэгтэй
-2-3 хоногийн өмнөөс халуун хоол идэхээс татгалзаарай. Тэгэхэд ходоод агшина
-Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү
-Сарын шинэдээр мацагаа эхлээрэй. Мацагийг 3, 5, 7 хоног буюу сондгой тоотой хоногийг сонгоорой.

Мацаг тайлах нь мацаг барихаас хэцүү
24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг.
Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй цэвэр зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь биен дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс жирийн хоолонд ороорой

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!