2012년 2월 22일 수요일

Хамгийн ашигтай бүтээгдэхүүнийг жагсаажээ


Америкийн эрдэмтэд 2012 оны хамгийн ашигтай бүтээгдэхүүнийг нэрлэжээ.

Хоол судлаачдын үзэж буйгаар, үл исэлдүүлэгч багагүй агуулдаг улаан лооль жагсаалтыг тэргүүлсэн байна.

Тэрчлэн улаан лоолинд глюкоз, фруктоз, йод, натри, магни, марганц, цайр, А, В, В2, В6, К, РР, Е гэсэн амин дэм агуулагддаг бөгөөд тэдгээр нь бие махбодид эрч хүч өгч, цаг шиг ажиллахад тус болдог.

Жагсаалтын хоёрдугаарт, С амин дэмээр баялаг амтат чинжүү, гуравдугаарт амин дэм, эрдэс бодисоор баялаг жимснүүд оржээ.

Дөрөвдүгээрт, тослог, илчлэг багатай буурцгийн самар, тавдугаарт, цэвэр тараг, зургадугаарт, бууцай, долдугаарт, броколли орсон байна.

Тэрчлэн хамгийн ашигтай 10 бүтээгдэхүүний тоонд оливын тос, өөхгүй үхрийн мах, яргай загас оржээ.

З.Амгалан

WWW.gogo.mn-s

2011년 12월 12일 월요일

Be Veg! Go Green! Save the planet

2011년 11월 26일 토요일

Амтлаг төмс


жижиг төмс (15ш=400g) цэвэрлэж угаагаад

тоснд(1аяга) 15ширхэгээр төмсөө хийгээд их гал дээр 3минут хэртэй шараад тосыг нь шүүнэ.


ус(1аяга)нд сармис(4хумс), өтгөн цуу(6), 맛술(2), сахар(2), дашима(5cm дөрвөлжин 1ш) хийж буцалгаад дашимаг гаргаж шарсан төмсөө хийж дунд зэргийн гал дээр буцалгана.

[төмөр цаас нүхлээд хучиж өгвөл сайн.]




буцлаж хөөсрөөд ус нь ширгээд ирэхээр өтгөн сахар(2), гүнждийн тос(1) хийнэ.



ингээд л амтад төмс бэлэн боллоо^^


http://www.namool.com/

2011년 11월 2일 수요일

Цагаан хоолны жор



Банштай ногоотой шөл:
Орц: Төмс, лууван, байцаа, шар буурцгийн орлуулагч мах, чимхэж бэлэн болгосон банш, баншны шанзыг мөн шар буурцгийн орлуулагч махаар өмнөх зааврын дагуу бэлтгэнэ.

Хийх арга: Халуун тосонд амтлагч мөөг,супер амтлагч зэргийг хийж амтлаад ногоонуудаа хийн хуурна. Ус хийж шөл гаргах ба бэлэн болгохоосоо 10 минутын өмнө амталж хэрчсэн шар буурцгийн орлуулагч махыг банштай хамт хийж буцалгана. Шөл нь хөөсгүй болсон тохиолдолд банш болсон байна гэж үзнэ.

Банштай хуурга:
Орц: Цагаан гол, байцаа, чинжүү, лууван
Хийх арга: Халуун тосонд цагаан гаагаа хийж шараад нарийн хэрчсэн байцаа, чинжүү, лууванг зөөлөн гал дээр шарж болгоод таваглахдаа гүнжидийн үр, нарийн хэрчсэн өргөст хэмх цацна.

Хань сониноос

2011년 9월 14일 수요일

Өмнөд хөршийнхөн гахайн маханд хордож байна

Please don't eat me!


Меламинтай сүү, өнгө оруулагчаар будсан хуучин талх, "формальдегид"-тай цуу, химийн бүдисоор борлсон тарвас гээд хүнсний аюулгүй байдлын талаарх шуугиан БНХАУ-д тасрахгүй бололтой. Оло мянган хүнийг хорлосон энэхүү дуулиант хэрэг дээр сүүлийн үед "Гахайн махны" гэх бас нэг хэрэг дэгдэв. Хятадын мах боловсруулах үйлдвэрүүд амьтны нэмэлт тэжээл болгон өгөхийг хориглосон "Клебутерол" хэмээх эмээр бордсон гахайн махыг зах зээлд нийлүүлснээс болж хэдэн арван хүн өвчлөөд байгаа гэнэ. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа энэ хорлол өнгөрсөн оноос эхэлсэн аж. "Клебутерол" гэдэг нь "астма" буюу гуурсан хоолойн багтраа өвчний үед эмчийн заавраар уудаг мөн бодибилдингийн тамирчид өөхөө багасгаж, булчингаа нэмэхийн тулд хэрэглэдэг гэнэ. Гахайн нэмэлт тэжээл болгон ашигладаг өөхийг нь багасгаж бараан мах болгох зорилгоор зорилготой аж/муухай амьтад/. "Клебутерол"-оор тэжээсэн мах өөх багатай, үхрийх шиг бараандуу өнгөтэй болдог учираас дээд зэрэглэлийн маханд тооцогдож үнэ өндөр байдаг байна. хятадын мэргэжлийн байгууллагаас "Клебутерол"-ыг амьтны тэжээлд хэрэглэхийг хориглосон байна. гэвч ашиг хонжоо хөөцөлдсөн махны үйлдвэрүүд хууль бусаар энэ эмийг ашигласаар байна. "Клебутерол"-той гахайн махыг идсэн хүн дотор муухайрч, бөөлжих, суулгах, ходоод өвдөх, толгой эргэх зэрэг нөлөө үзүүлнэ.





Өдрийн сонин-с мэдээ авав.

2011년 8월 11일 목요일

Киви, улаан лооль, өргөст хэмхний салат




Орц: Салатны байцаа,киви, үрлэн помидор, сонгино,




Ногоонуудаа усанд угаагаад жижиглэж бэлдэнэ.



Кивиний соус бэлтгэх: киви 2ш, оливийн тос ⅓ аяга, лимоны хүчил ⅓ аяга, зөгийн бал 2 том халбага, жоохон давс хийгээд миксдэнэ. Бэлэн болсон соусаа хөргөгчинд байлгаж байгаад хйивэл зуны халуун өдөр сэрүүн мэдрэмж төрүүлнэ.





Хийхэд маш хялбар бөгөөд амар тэжээллэг салатыг хийгээд үзээрэй

2011년 8월 10일 수요일

Багваахай цэцэг


Багваахай цэцэг дэлгэрэхээс нь өмнө амжиж эрт түүсэн навч нь илүү амтлаг байдаг. Өргөн навчтай, өтгөн үдэстэй, залуу dandelion green (багваахай цэцгийн ургамал) сонгоод, цэцэгтэй хэсгийг нь салгаж хаяад хүнсэндээ хэрэглэнэ.
20 орчим минут хэрчсэн сонгино, оливын тос бага зэрэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн бага зэргийн винотой амтлаж бас болдог юм байна. Хэрэв гашуун зүйлд тийм ч дуртай биш бол чихэрлэг ногоотой (лууван, parsnips) холиод хэрэглэж болох юм байна. Усыг нь солиод хэд хэд дахин буцалгах нь түүнийг илүү зөөлхөн болгодог юм байна. Багваайхан цэцгийг ч идэж болохоос гадна вино ч хийж болдог аж. Ингэж хэрэглэхдээ цэцэг нь гүйцэд дэлгэрээгүй багваахай цэцгийг сонгох ба зөвхөн шар өнгөнд хувирсан дэлбээг хэрэглэвэл тохиромжтой гэжээ. Учир нь ногоон дэлбээ нь илүү гашуун байдаг юм байна.
Багваахайн цэцгийг нь саладанд хийснээр илүү өнгөлөг мөн өвөрмөц исгэлэн амттай болдог гэнэ. Багваахайн ургамлыг усанд дэвтээж, эсвэл хатааж нүдэж, өөр ургамалуудтай хамт чанаж, эсвэл бүр бин дотор хийн шарсан ч болох юм байна.
Багваайхан эрт ургасан үндэсийг бүтэн жилийн турш хэзээ нь ч хэрэглэх боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн шөлөнд чанаж хэрэглэх нь тохиромжтой гэж. Japan –ы MISO гэдэг шөлний найрлаганд ч багваахайн үндэс ордог аж. Усыг нь солин, зөөлөн гал дээр удаан буцалгах нь энэ үндсийг илүү зөөлөн амтлаг болгодог гэнэ. Чихэрлэг ургамлуудтай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой ба оливын тосоор амлах нь бас түүнийг илүү амтлаг болгодог гэнэ. Тамаri буурцагны соус болон сонгиноор амтлавал илүү төгс болгох нь ээ.

Навчнууд нь таны худалдаж авч чадах юунаас ч илүү тэжээллэг байдаг гэнэ дээ. Луувангаас ч илүү beta-carotene агуулсан байдаг. Iron болон Calcium –ийн агуулагдах хэмжээ нь spnach (өргөст ногоо, бууцай) – аас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас vitamins B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна. Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Багвайхаан үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний herb-ийн төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа ЭЛЭГ, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ. Элэгний архаг өвчингүүдэд сайн бөгөөд элэгний шар өвчин болон хавдарыг намдаахад мөн цөсний дутмагшлаас болсон хоолны шингэц муудахад сайн байдаг ажээ. Ходоодны өвчтэй үед энэ багваахайн ургамлыг хэрэглэхгүй байх нь дээр гэнэ.

Багваахайн навчны цагаан шүүс нь үү, батга, эвэр, шарх арилгаж зөгий хатгасан болон цэврүү үсэргэсний өвдөлтийг намдаана.

Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ.

N.Oyun-Erdene
2007., South Korea, Cheongju
http://redsoon007.blogspot.com/2010/03/blog-post_8640.html

Багваахай цэцгэн цай хийх

Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна. Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Түүнчлэн энэ ургамал нь давсаг, дэлүү, нойр булчирхай, ходоод гэдэсэнд ч сайн байдаг ажээ. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж. Багваахайн навчны хандыг оройн хоолны цагаар хэрэглэх нь ч мөн зүйтэй байдаг аж. Учир нь хоол боловсруулахад маш сайнаар нөлөөлдөг ба энэ ургамлын ханд нь хоол боловсруулах бүхий л булчирхайг эрчимжүүлдэг ажээ.




Цэцэгээ аль болох хорхойд идэгдээгүй шинэхэнээс нь түүж бэлтгэнэ.



Усанд угаана. Хүйтэн усанд 2цаг хэрийтэй дэвтээнэ. Дэлбээ нь хумигдаад ирэхээр нь уснаас шүүж авна.



3 минут орчим халуун ууранд байлгана. Хэтэрхий удаан байлгаж болохгүй. Цэцэгээ хөргөөгөөд гараараа дэлбээш нь дотогш хумиж хатаана.




орчуулж бэлтгэсэн: Г.Уранцэцэг

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!