2012년 7월 29일 일요일

♥ Шар буурцгийн уураг, глутин ♥

Шар буурцгийн уураг, глутин Юуны түрүүнд цагаан хоол хийхдээ шар буурцагийн махаа /soy meat/ амталж сурах хэрэгтэй. Шар буурцагийн мах нь амталсан, амтлаагүй гэж хоёр янз байдаг. Харин амтлаагүй шар буурцагийн махыг дараахь байдлаар амтална: /А/ - эхлээд буцлам халуун усанд 15 минут дэвтээнэ. - дараа нь шар усыг нь арилтал 4-5 удаа зайлна - зайлсаны дараа усгүй болтол нь базна - базаж бэлдсэн шар буурцагийн махаа ердийн махтай адил амталж хуурч болно - шар буурцагийн мах маш хурдан болдог тул бусад зүйлээ гал дээр болгож байх хоорондоо тусгай саванд амтлагч вегетал болон мөөгний амтлагч / үүсүү /, буурцагийн жангаар амталж бэлдээд хоолондоо хийх ба бас ингэж ихээр бэлтгэж хөргөгчд хөлдөөгөөд бага багаар авч хэрэглэж болно. -Шар буурцагийн махыг өөрийн дуртай ямар ч амтлагчаар амталж, болох ба мах шиг бор хүрэн өнгөтэй болгохын тулд буурцагийн жангаар амталах хэрэгтэй. Бас жаахан ургамлын болоод оливын тос нэмж өгч ч болно.
зураг1- шар буурцгийн мах зураг2- гурилын уураг / глутин / Мөн махтай адил хэрэглэж болох зүйл бол гурилын уураг юм /Б/. Үүнийг хэн ч гэрийн нөхцөлд гаргаж болох ба маш амттай, тэжээллэг байдаг. Хэрхэн гаргаж авах вэ /глутин/: Орц: Дээд гурил 1 кг Ус 400-600мг Хийх арга: Гурилаа шингэвтэр зуурч гялгар уутанд буюу саванд хийж 2-4 цаг орчим байлгаад савтай хүйтэн усанд хийж базах ба цардуулыг гүйцэд угаах з замаар усыг хэдэн удаа солино. Гаргаж авсан уян хатан, сунамхай шинж чанартай хэсгийг глутин уураг гэх ба 1 кг гурилаас 350 г орчим глутин гарна гэж тооцоолдог. Үүнийг буузны гурил шиг жижиг хэмжээтэй таслаж нимгэн элдээд шарах юмуу жигнэж болгосны дараа хэрчээд төрөл бүрийн хоолонд мах орлуулан хэрэглэж болно. http://www.vegan.mn/index.php?option=com_content&view=article&id=93:2011-03-30-11-13-01&catid=5:-1&Itemid=42

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!