2008년 12월 28일 일요일

Хавдрын эсрэг хооллолт ба хүнсний ногооны ид шид


Хүнсний ногоо нь хүний биемахбодийн хэвийн өсөлт хөгжилтийг дэмжиж , эрүүл чийрэг байлгах төдийгүй хөдөлмөрлөх чадварыг улам сайжруулдаг төрөл бүрийн витамин, эрдэс давс, ус, шим тэжээл бүхий нүүрс усаар элбэг байдаг. Хүнсний ногоо, үр тариа, мөөгөнд зохих хэмжээний тос, уураг агуулагдана. Хүн өдөр болгон хоолондоо шинэ ногоог хэрэглэх нь нэн чухал билээ. Ямар нэгэн ногооны ихэнхи хэсгийг ус эзэлдэг. Жишээ нь сармисны 65%, өргөст хэмх, ногоон байцааны 95-96%-ийг ус эзэлнэ. Эрүүл аж төрөхийн тулд хүн хоногт хэрэглэх хоолны шим тэжээлийн 15-20%-ийг жимс, ногоогоор хангах ёстой. Хүнсний ногоонд тос 1%, уураг 15-20% агуулагдах ба хуурай бодисын зонхилох хэсэг нь эслэг, цардуул, сахар юм. Эслэг нь бие махбодид шингэц муутай боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг ба хоолны илчлэг ихдэхээс хамгаалдаг байна. Мөн эслэг болон пектин нь хоол боловсруулах явцад үүссэн хорт бодисыг шингээж хүний бие махбодиос гадагш ялгаруулдаг ач тустай. Хүнсний ногоо нь хүний бие махбодид физиологийн шүлтлэг давсыг бий болгож , махан хоолыг саармагжуулж, шингэлтийг нь сайжруулан хүчил, шүлтийн тэнцвэрийг хэвийн байдалд нь хадгалж , бодисын солилцоог идэвхжүүлнэ. Хүнсний ногоо. болон жимсэнд хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай төмөр, кали, магни, фосфорын давснаас гадна олон төрлийн витамин, бичил элементүүд элбэг байдаг. Иймд хүнсний ногоог витамины эх уурхай гэж олон эрдэмтэд үздэг. Витаминыг эмийн хэлбэрээр хэрэглэхээс илүү шинэхэн ногооноос авах нь илүү их ач холбогдолтой. Хүний бие махбодид шаардлагатай С витамин, каротиныг үндсэндээ хүнсний ногоо л хангана. Хүнд хоногт 75-100 мг витамин С хэрэгтэй бөгөөд үүнийг 30-50 г чинжүү, 50 г яншуйн навч, 120 г байцаа, 150 г бууцай, 170 г улаан лооль, 100 г улаан луувангийн аль нэг нь хангаж чадна. Тэгвэл А витамины хоногийн хэрэглээ 1,5-2,5 г байдаг. Ийм хэмжээний каротиныг авахын тулд хоногт 50 г чинжүү, 60 г шар лууван, 250 г улаан лооль, 100 г сонгино, бууцай, гоньдны навч зэргийн аль нэгийг нь идэхэд л хангалттай.

Хүнсний ногооны найрлаган дахь нүүрс. ус, чихэр, цардуул нь эслэгийн байдалтай байдаг. Төмс илчлэгийн хувьд 3-5 дахин ихийг агуулдаг. 100 грамм шинэ төмс нь хүний биед 30,3 ккал дулааны энергийг өгч чадна. Хүн хоногт 300-400 грамм төмс хэрэглэх нь зохистой. Төмсний булцуунд 23,6 % нь хуурай бодис байдгийн Иймээс насанд хүрсэн дотор цардуул гол суурийг эзэлдэг. Мөн төмсний найрлаганд С, В витаминууд хамгийн ихээр агуулагддаг. Хүмүүсийн бүтэн жилд хэрэглэх С витамины 40%-ийг төмс хангаж чадах тул энэ ногоо их ашигтай нь харагдаж байна. Хүн төрөлхтөн хүнсний ногоогэрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэж ирсэн ба энэ ач холбогдлыг зарим нэгтөрлийн ногоон дээр авч үзье.

Байцаа


Газар дундын тэнгис, Баруун Европын тэнгис далай орчмын нутгуудаас гаралтай бөгөөд Монгол оронд бөөрөнхий байцаа / белокочанная капуста/, булцуут байцаа / кольраби/, улаан байцаа, хятад байцаа, цэцэгт байцаа, брюсселийн байцаа, брокколи зэргийг тариалж байна. Байцаа амт чанар сайтай, зарим өвчнийг анагаах чанартай. Бүх л төрлийн байцаанууд олон янзын витаминаар баялаг. Тухайлбал бөөрөнхий байцаанд 0,З грамм орчим витамин агуулагддаг бол цэцэгт байцаа нь 2, брюсселийн байцаа 3 дахин их витаминтай.
Байцаанд I 100 гр/
витамин С- 31,9-141,9 мг
витамин A - 2 мг%
витамин В - 0,22 мг%
витамин В2 - 0,6 мг%
витамин РР - 2,7 мг%
витамин К- 4 мг% хүртэл байхаа сгадна Р, Д, Е витаминууд бас байдаг. Хүний хүнс тэжээлд ямар ч зүйлээр үл орлуулах чухал ач холбогдолтой аргинин, гистидин, лизин, триозин, треонин, триптофан, цистин зэрэг амин хүчлүүд, нимбэг, хурган чихний органик хүчил нилээд их хэмжээгээр агуулагдана. Байцаанд байх фолийн хүчил цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цус багадахаас сэргийлнэ. Мөн найрлаганд нь байх тартараны хүчил хэт таргалалтаас хамгаална. Байцааны эслэг чанар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж , хоолны шингэцийг сайжруулна. Шинэ байцааны шүүсийг ямар нэгэн шархыг анагаахаас гадна амны хөндийн үрэвслийн үед зайлж хэрэглэдэг. Мөн байцааны шүүсэнд сахар нэмээд ханиалгах, хоолой сөөх үед хэрэглэвэл үр дүн сайтай. Байцааны навчинд сүрьеэгийн үүсгэгч савханцар, алтлаг стафилококк зэрэг нянгуудыг хөнөөх фитонцид гэдэг бодис байдаг. Хүний бие махбодид шаардлагатай төмөр, натри, кали, фосфор, магни, хүхэр, төрөл бүрийн давс зэрэг эрдэс бодисууд агуулагдахаас гадна байцаанд орших нүүрс ус, эслэг бодисууд нь судас хатуурахаас сэргийлж, холестериныг их хэмжээгээр биеэс гадагш ялгаруулдаг байна. Байцаанд агуулагдах ургамлын хоёрдогч бодис болох глюкосинолат нь нянгийн өсөлт үржлийг зогсоосноор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй. Байцааны төрлийн ногоог их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нарийн, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдэл маш бага байдаг байна.

Бууцай /шпинат/


Хүйтэнд тэсвэртэй эрт болцтой навчитногоо юм. Бууцайнд төрөл бүрийн витамин, кали, кальци, йод, төмөр ихээхэн хэмжээгээр агуулагдана. Ногоонуудын дотроос хамгийн ихээр уураг агуулдаг ногоо бол бууцай юм. Иймд бууцайг хүч тамирын ногоо гэж нэрлэдэг.

Сонгино

Манай оронд сонгинолог ногооны төрлөөс бөөрөнхий, урт, тачир сонгинууд, жууцай, сармис зэргийг өргөн тариалж хоол хүнсэндээ ихээр хэрэглэж байна. Бидний өдөр тутмын хооллолтыг сонгиногүй төсөөлөхөд хэцүү билээ. Сонгиногүй хоол, зууш нь ямар их амтгүйг хүн бүхэн мэднэ. Сонгинолог ургамлууд фитонцидыг агуулна. Энэ нь бичил биетэн, өвчин үүсгэгч нянгууд, мөөгөнцрийн өсөлт үржлийг зогсоодог бодис. Фитонцид нь нүдэнд үл үзэгдэх ба ууршиж амархан шингэдэг юм. Сонгино нь хүний хрол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, хоолны дуршлыг нэмнэ. Түүний найрлаганд глюкоз, фруктоз, эфирийнтос, олон төрлийн витаминууд багтана. Хальсанд нь сахар 6% орчим байх тул сонгиныг хайрахад гашуун бодисууд дэгдэн ууршиж амттай болох бөгөөд сахарын бодис нь түлэгдэж улаавтар өнгөтэй болдог. Сонгино дахь сахар нь хоолонд амт оруулахаас гадна хүний биед илч өгнө.

Бөөрөнхий сонгино

Бөөрөнхий сонгины найрлаганд хуурай бодис нь 12-20%,чихэр 5-10% хүртэл байх ба зонхилох хэсэг нь нүүрс ус юм. Булцуунд нь чихэр 9-10% -ийг эзэлдэг. Сонгины дотоод хэсгийн шүүслэг зузаан хальс нь хуурай бодис, нүүрс усаар баялаг. Энэ ногоонд төрөл бүрийн витаминууд, нэн ялангуяа С витамин ихээр агуулагдана. Урт сонгино. Олон наст ургамал. Хятад, Дорнод Сибирээс гаралтай гэж үздэг. Урт сонгинод С витамин 105 мг%, витамин В1 -0,002мг%, В2-0,026мг%, каротин, витамин РР , эрдэс давс, кали, магни, төмөр зэрэг нэн чухал бодисууд ихээр агуулагддаг.

Алтайн нутгийн сонгино

Энэ төрлийн сонгино нь аагамтсайтай, витамин.тэжээллэг чанараараа таримал сонгиныг бодвол илүүтэй байдаг. Манай ард түмэн эртдээр үеэс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн билээ. Алтайн сонгино нь аскорбины хүчлээр / витамин С/ их баялаг, навчиндаа 877 мг%, булцуундаа 257 мг%, каротин 68,8%-ийг агуулна. Сонгиныг амандаа 3-5 минут зажлахад өвчин үүсгэгч төрөл бүрийн нянгуудын идэвх буурч устдагбайна. Мөн шилэн саванд мах хийж дээр нь сонгино тавивал чанараа удаан хадгалж чадна.

Сармис

Нарийн шугаман навчтай, ганд тэсвэртэй ногоо. Сармисны цэвэр хумсны хуурай бодисын найрлаганд уураг 6,7%, тослот 0,6%, чихэр26,3%, эслэг 0,77% тус тус ордог. Үүнээс гадна витамин С 140 мг % байх бөгөөд эфирийн тосоор баялаг тул өвөрмөцүнэр, амтыг бий болгоно. Сармис нь фитонцидыг ихээр агуулдгаараа элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах, бөөр, зүрх судас, уушигны өвчнүүдийг анагаах олон талын үйлчилгээтэй. Сармисыг удаан шарж шүүсийг нь авах замаар уушигны хатгаа, багтраа/ астма/, хөхүүлж ханиалгах үед цээж, хоолойд түрхэж хэрэглэдэг. Мөн сармисанд агуулагдах, түүний өвөрмөц үнэр болон гашуун чанарыг нь хариуцдаг сульфид гэдэг бодис нь хорт хавдрын эсрэг нилээд хүчтэй зэвсэг болдог байна, Сульфид нь антиоксидант буюу чөлөөт радикалуудыг саармагжуулах, бодисын солилцоонд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах үүрэг гүйцэтгэдэг тул хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна цусны бүлэгнэлт болон дархлалын системд эерэгээр нөлөөлнө. Эдгээр бодисууд шүлс ба ходоодны шүүсний ялгаралтыг зохицуулж нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хоол боловсруулалтыг дэмждэг байна. Мөн артерийн судаснууд дахь холестерины хэмжээг бууруулснаар зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Сармис төрөл бүрийн эмийн бүрэлдэхүүнд оролцдог учраас хүнс болон эрүүл ахуй, эмчилгээний ач холбогдолтой ногоо юм.

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!