2008년 12월 28일 일요일

Испани маягаар бэлтгэсэн төмс



Та түр хугацаагаар боловч мах идэхээс татгалзсан бол испаничуудын идэх дуртай махгүй хоол хамгийн тохиромжтой байх болно. Илчлэгтэй бас эрүүл мэндэд тустай.

Орц:

Төмс дөрвөн ширхэг, амтат ногоон чинжүү нэг ширхэг,

бөөрөнхий сонгино нэг ширхэг, сармис нэг хумс, жижиглэсэн яншуй цайны нэг халбага, лаврын навч нэг ширхэг, оливын тос хоолны гурван халбага, хуурай цагаан дарс хоолны нэг халбага, нунтаг улаан чинжүү цайны тал халбагыг бэлтгэх хэрэгтэй. Харин нунтаг хар перец, давсаа амтлаж тааруул.

Бэлтгэх арга:

Юуны түрүүнд, төмсөө нимгэн хэрч. Амтат чинжүү, сонгино, сармисаа ч бас жижгэвтэр хэрчих хэрэгтэй.

Төмсний нимгэн хэрчмүүдээ дээр дээрээс нь үелүүлэн тавихдаа тосноосоо түрхэн завсарт нь сонгино, амтат жинжүүнээсээ хийхийн зэрэгцээ давс, нунтаг перец, болон сармис, яншуйнаасаа цацаж өгнө. Хамгийн дээд давхаргын төмсөө тавихын өмнө лаврын навчаа хавчуулаарай.

Харин одоо улаан чинжүүний нунтгаа нилд нь цацаж, оливын тосоо жигд асган бүрж өг.

Төмсөн давхрааныхаа дээрээс дарс болон тийм хэмжээний ус асгаж өгснөөр доошоо жигд нэвчинэ. Энэ нь өндөр хэмтэй халуунд болгоход хатаж, шарагдахаас хамгаалах юм. Ингээд төмсөн хавчуургаа 200 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж, цаг хэртэй болгоно.

Испани аргаар болгосон төмсөө зоогийн ширээнд тавихын өмнө ногоон яншуйнаас цацвал өвөрмөц амт оруулахын зэрэгцээ өнгөлөг сайхан харагдуулна.

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!