2009년 7월 15일 수요일

happy day

Хйих арга

1, Сонгиноо хэрчээд 10 минут орчим хүйтэн усанд байлгана.

2, Гурил – дурын соус - талхны үүрмэг, яншуйны үүрмэгэнд тус тус дүрнэ,

3, Тосоо халаагаад зөөлөвтөр галан дээр шарна,

Амтат чинжүүний шөл


Орц /4 порц/
амтат чинжүү 5ш
төмс 5ш
ургамлын тос 4х/х
ус 2л
ногоон сонгино 100гр
нунтаг хар повоор
давс
Хийх аргачлал
1. Төмсийг шоо хэлбэртэй хэрчинэ. Чинжүүг иш, үрнээс нь салгаж цэвэрлээд гоёмсогоор хэрчинэ.
2. Төмсийг давстай усанд чанаж болгоод дараа нь чинжүүг нэмж 5-10 минут чанана.
3. Шөлийг ургамлын тос, давс, повоор нэмж амтлаад гал дээрээс авч 5-10 минут хөргөнө.
4. Жижиглэн хэрчсэн ногоон сонгино цацаж өгнө.

Мөөгтэй шөл


Орц
хатаасан цагаан мөөг 10гр
эсвэл шинэ мөөг 100гр
төмс 400гр
булцуут сонгино 20гр
цөцгийн тос 15гр
ус 800гр
шар лууван 50гр
зөөхий 30гр
давс
амт оруулагч
Хийх аргачлал
1. Хатаасан цагаан мөөгийг сайтар угааж цэвэрлээд хүйтэн усанд дэвтээсний дараа нарийн савх хэлбэртэй хэрчиж дэвтээсэн шүүсэнд нь чанаж болгоно.
2. Ингэж дэвтээсэн мөөгний шөлөнд бага зэргийн мах, хэрчсэн төмс хийж 10-15 минут буцалгасны дараа тусад нь хуурсан сонгино, шар лууван, амт оруулагчийг нэмж үргэлжлүүлэн чанаж болгоно.
3. Шөлийг таваглаж хигсэн ногоон сонгино, яншуй цацаж зөөхий дусаана.

2009년 6월 19일 금요일

Дүпү пицца


Орц: pizza fond 30г+ ус 60г, сонгино, амтат чинжүүь мөөг, пиццаны бяслаг, дүпү,
pizza fond болон усаа хутгаж соусаа бэлдэнэ. Ногоогоо жижиглэж бэлдэнэ. Дүпүний усыг аваад 06-07мм зузаантай хэрчинэ. Хэлбэр гаргаж бэлдэнэ. Дүпүн дээрээ соусаа түрхээд ногоо болон бяслагаа тавина. 200с ийн шарх шүүгээнд 15-20минут шарна.

2009년 6월 18일 목요일

Цагаан хоол гоё хийх арга








2009년 6월 16일 화요일

Ж.Номинжин тэргүүн дэд байрт шалгарсан байна



Азийн хамгийн дур булаам цагаан хоолтон-2009" тэмцээний шалгаруулалтын дүн гарахад Монгол улсаас оролцсон дуучин Ж.Номинжин тэргүүн дэд байрт шалгарсан байна.

Ази тивийн улс орнуудын урлаг соёлын одуудыг урин оролцуулсан тус тэмцээнд эх орноо төлөөлж дуучин Ж.Номинжин ганцаараа өрсөлдсөн юм. Дур булаам цагаан хоолтныг шалгаруулах энэхүү тэмцээний санал асуулгыг "Peта Asia Pacific.сом" сайтаар явуулсан байна.
Тус сайтад азичуудын илгээсэн санал асуулгын дүнгээр Тайванийн кино жүжигчин, дуучин Барби Шу тэргүүн байрт орж "Азийн хамгийн дур булаам цагаан хоолтон" өргөмжлөлийн эзэн болжээ. Харин удаах байрт Монгол улсын иргэн, дуучин Ж.Номинжинг тодруулсан байна. Тэрбээр Барби Шу-гаас тун цөөхөн саналаар ялагджээ.

Уг тэмцээнийг зохион байгуулах болсон шалтгаан нь хүмүүст эрүүл амьдрахын үндсийг ойлгуулах, ан амьтан, байгаль орчноо хайрлах, хамгаалах үйлсэд уриалах, хоол хүнсний соёлтой хэрэглээг олон түмэнд сурталчилан таниулахад оршсон байна.

2009년 6월 12일 금요일

Солонгосын цагаан хоолны газрууд болон мэдээллийн сайтууд


* 베지랜드 (www.vegeland.com / 02-575-8942 / 서울시 강남구 개포동 1234-8)
* 베지푸드 (www.vegefood.co.kr / 031-591-4181 / 경기도 남양주시 평내동 108-9)
* 비즌(채식사랑) (www.vegn.co.kr / 031-437-8606 / 경기도 안산시 상록구 본오동 957-4)
* 요기 비건스 (www.yogivegans.com / 043-743-8266)
* 선재가 (www.sunjaehouse.com / 033-462 9084 / 강원도 인제군 기린면 서리 41-2)
* 베지월드 (www.vegeworld.net / 063-277-4102 / 전주시 완산구 효자동 3가)
* 올채 채식불고기(http://www.allche.co.kr / 053-586-5758)
* 나마스테 (064-759-6113 / 제주도 제주시 이도 1동 1387-3
* 채식.com (www.chaesik.com / 02-6284-1004 / 서울시 관악구 신림동 254-1)
* 지구를 지키는 기린( http://www.o-gge.com / 02 - 313 - 8886)
* 베지테리아(http://www.vegeteria.co.kr / 051-336-5433)
Солонгос дахь монгол цагаан хоолны газар


go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!