2009년 6월 16일 화요일

Ж.Номинжин тэргүүн дэд байрт шалгарсан байна



Азийн хамгийн дур булаам цагаан хоолтон-2009" тэмцээний шалгаруулалтын дүн гарахад Монгол улсаас оролцсон дуучин Ж.Номинжин тэргүүн дэд байрт шалгарсан байна.

Ази тивийн улс орнуудын урлаг соёлын одуудыг урин оролцуулсан тус тэмцээнд эх орноо төлөөлж дуучин Ж.Номинжин ганцаараа өрсөлдсөн юм. Дур булаам цагаан хоолтныг шалгаруулах энэхүү тэмцээний санал асуулгыг "Peта Asia Pacific.сом" сайтаар явуулсан байна.
Тус сайтад азичуудын илгээсэн санал асуулгын дүнгээр Тайванийн кино жүжигчин, дуучин Барби Шу тэргүүн байрт орж "Азийн хамгийн дур булаам цагаан хоолтон" өргөмжлөлийн эзэн болжээ. Харин удаах байрт Монгол улсын иргэн, дуучин Ж.Номинжинг тодруулсан байна. Тэрбээр Барби Шу-гаас тун цөөхөн саналаар ялагджээ.

Уг тэмцээнийг зохион байгуулах болсон шалтгаан нь хүмүүст эрүүл амьдрахын үндсийг ойлгуулах, ан амьтан, байгаль орчноо хайрлах, хамгаалах үйлсэд уриалах, хоол хүнсний соёлтой хэрэглээг олон түмэнд сурталчилан таниулахад оршсон байна.

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!