2011년 4월 4일 월요일

ШАШНУУД ДАХЬ ЦАГААН ХООЛНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


БУДДЫН ШАШИН
...ХАМАГ ОЛНЫ ИДЭЖ БУЙ БҮХИЙ Л АМЬТДЫН МАХ НЬ ТЭДНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ХАМААТАН САДАН НЬ ЮМ.
~Ланкаватара судраас (Трипитака № 671)

“Түүнчлэн хүүхэд төрсний дараа ээжид нь махтай хоол идүүлэх гэж ямар нэг амьтны амь хороохгүй мөн олон хамаатан саднаа цуглуулан архи ууж, мах идэхгүй байхыг анхаарах хэрэгтэй....учир нь төрөх бэрх хүнд үед нь тоо томшгүй олон муу санаат шулам, мангас, чөтгөрүүд бохир цус уухыг хүсч байдаг...үүнийг мэдэхгүйгээсээ болж амьтдыг хөнөөн идшиндээ хэрэглэснээрээ хүмүүс өөрсөддөө гай зовлон тарьж, эх хүүхэд хоёрт хор хөнөөл учруулдаг”. ~Кситигарба судар, 8-р хэсэг

“Хэн нэгнийг нас барсны дараах өдрүүдэд амь хөнөөх, үгүй хийх болоод буг чөтгөрүүд, сахиусанд тахил өргөж нүгэлт үйлийн үр үүсгэхгүй байхад анхаар...УЧИР НЬ ТЭР АМЬ ХӨНӨӨХ, МАЛ НЯДЛАХ ЯВДЛУУД БОЛООД БИШРЭЛ ҮЙЛДЭХ, ТАХИЛ ӨРГӨХ НЬ НАС БАРСАН ХҮНД ӨЧҮҮХЭН Ч ТУС ҮЗҮҮЛЭХГҮЙ, ХАРИН Ч БҮР УЛАМ ИХ НҮГЭЛТ ҮЙЛИЙН ҮРИЙГ ӨМНӨХ ҮЙЛИЙН ҮР ДЭЭР НЬ НЭМЖ, УЛАМ ГҮН, УЛАМ НОЦТОЙ БОЛГОДОГ...улмаар сайн төлөвт дахин төрөхөд нь саад болдог”. ~Кситигарба судар, 7-р хэсэг

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!