2009년 2월 26일 목요일

Дүпүтэй хуурга


орц: 2 хүнийн нь дүпү, улаан ногоон чинжүү тус бүр хагас, вөөрөнхий сонгино хагас, сармис 1 хумас, цуу 1хоолны халбага, элсэн чихэр " хоолны халбага, хар перец жоохон, лемон 4:1, ургамлын тос халбага,
Хийх арга: дүпүгээ жижиг дөрвөлжин хэрчинэ, ногоогоо жижиглэж хэрчинэ. Гялгар уутанд гурил хийгээд дотор нь дүпүүгээ хийгээд гурил дүпүнд наалдтал нь сэгсэрнэ. Хайруулын тавгандаа тосоо хийж зөөлөн гал дээр халаагаад дүпүгээ хийгээд шарна. Шарсан дүпүнийхээ тосыг шингээхийн тулд салфетикэн дээр байлгана. Дараа нь соусаа бэлдэнэ. хайруулын тавганд тос хийж халаагаад сармисаа эхлээд хуурна.
Галаа ихэсгээд ногоогоо хийж хуурна. Амтлагчуудаа хийгээд хуурна. Соусаа шингэрүүлэхийн тулд жоохон ус хийгээд хамгийн сүүлд нь лемоны шүүсээ хийнэ. Ингээд соус маань бэлэн болно. Дүпүүгээ соусан дээрээ хийж холиод шарсан дүпү маань бэлэн болно. Өнөөдөрийн хоол маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна!^*^
Go vege, Be green, Save the planet!!!!!

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!