2011년 2월 16일 수요일

Цагаан хоолтоны хүнсэндээ анхаарах зүйлс :



1. Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн
- Үхрийн мах, гахайн мах, тахианы мах, нугасны мах (эдгээр махаар хийсэн хиам)
- Махны орцтой амтлагч (다시다), бэлэн гоймоны амтлагч, карэ амтлагч, жажан амтлагч, соус зэрэг
- Мах чанасан шөл хоолондоо ашигладаг гуанзууд байдаг учир анхаарах
- DHA болон амьтаны гаралтай кальц орсон сүү, шар буурцагны сүү тараг, ундаа зэрэг
- Shellac (шавьжаас гаргасан шингэн) орсон чихэр, зөөлөн чихэр жэлри (젤리) маримлад зэрэг
- Амьтаны гаралтай желатин орсон жэли, сунадаг чихэр, зарим бохины төрлүүд, үрчлээний эсрэг гоо сайханы бүтээгдэхүүн
* желатин: (콜라겐) амьтаны арьс, яс зэрэгт их байдаг. Ихэвчлэн үхрийн ясыг ялзартал нь чанаж гаргаж авдаг.
* ургамалын гаралтай желатин хэрэглэх боломжтой. Ургамалын гаралтай желатин нь агар агар (한천, 우뭇가사리)аар хийдэг.
2. Загас, загасан бүтээгдэхүүн, далайн хясаа зэрэг далайн амьтад
- Төрөл бүрийн загас, загасны консерв, шарсан загасны шарвин (생선튀김, 오징어, 해물) зэрэг
3. Өндөг (өндөгний цагаан), нугасны өндөг, мэчүри (메추리) өндөг зэрэг
- Өндөг орсон талх торт, өндөгтөй талхны үүрмэгээр бүрсэн бүтээгдэхүүн
- Өндөгний шар, цагаан орсон жигнэмэг, шоклад зэрэг
- Өндөг орсон дог (цагаан будааны боов), загасны хэлбэртэй боов, (모찌떡, 부엉빵, 호떡, 술떡)
* Зарим догонд дээр нь чимэг хийж юм наахын тулд маргирин түрхэдэг тул амьтан гаралтай, ургамалын гаралтайг шалгах
- Өндөг орсон мөхөөлдөсний төрлүүд, мөхөөлдөсний гадуурах вичень зэрэг
- Өндөг орсон майноз, төрөл бүрийн соус
- Өндөгний цагаан орсон төрөл бүрийн нунтаг бүтээгдэхүүнүүд (부침가루, 튀김가루, 도너스가루, 핫케익가루...)
- Lecithin (өндөгний шараас гаргаж авдаг) орсон шоклад бохь зэрэг
* ургамалын гаралтай Lecithin хэрэглэх боломжтой.
4. Амьтаны гаралтай тосны төрөл
- Амьтаны гаралтай тос хийж зуурж хийсэн талх вичений төрлүүд, амьтаны гаралтай тосонд шарж хуурсан талх вичений төрлүүд
* Талх боорцгонд түрхсэн заавал шалгаж байж идэх
- Маргирин, химийн гаралтай тос, хольмог тос зэргийг ургамалын гаралтай эсэхийг шалгах
- Кофены сүү ургамалын гаралтай эсэхийг шалгах
- Пиццаны бяслагт орсон бяслагыг шалгах (레닛-тугалын ходоодоос гаргаж авсан бодисоор эсгэж хийдэг тул анхаарах)
5. Энгийн хоолны газар хооллохдоо анхаарах зүйлс
- Кимбабны доторх хиам, өндөг, бяслаг, гэттмасал(게맛살) зэргийг дотроос нь авж хаяаад ч идэж болохгүй. Захиалахдаа эдгээр зүйлүүдийг бүгдийг нь хасуулж захиалж идэх, идмээр байгаа ногоонуудаар л кимбаб боож өгөхөөр захиалаарай.
- бибимбаб (비빔밥, 돌솥밥) зэрэгт ордог шарсан өндөг, татсан мах зэргийг тусад нь авж ялгаад ч идэж болохгүй, анх хийхэд нь зөвхөн ногоогоор хийхээр захиалах
* махтай хамт бэлтгэглэн гарж ирсэн ногоонд махны муу нөлөө байдаг тул цэвэр цагаан хоол гэх аргагүй юм.
- Гадуур байгаа зууш хачир(반찬)т амьтаны мах чанасан шөл, загасны махны үүрмэг, махны амтлагч(다시다) далайн нялцгай биет амьтан(젓갈) орсон байж болзошгүй тул заавал шалгах

6. Бусад
- Махан хоол хийж байсан сав суулгыг сайтар угаалгүйгээр цагаан хоол хийж болохгүй.
- Ногоо чанахдаа эсвэл цагаан хоол хийхдээ архи дарс хийж амтлаж болохгүй. Архины энерги аль хэдийн орсон тул биед муу нөлөөтөй.
- Эмний найрлаганд бага зэргийн амьтаны гаралтай орсон байсан ч гэсэн уухгүй байх. Багахан хэмжээгээр орсон байсан ч гэсэн тухайн амьтантай нягт холбоотой бөгөөд үйлийн үрийг авах болно.
- Кабсилтай эмний хувьд доторх эм нь амьтаны гаралтай бус байсан ч кабсил нь амьтаны гаралтай бол кабсилыг нь уухдаа авах
- Амьтаны гаралтай үслэг эдлэл, арьсан бүтээгдэхүүн хувцас, гутал, цүнх зэргийг худалдаж авахгүй байх. Хуурамч арьсан бүтээдэхүүн хэрэглэх.
* харин бясалгал хийхээс өмнө авчихсан байсан эд зүйлсээ зайлшгүй нөхцөлд хэрэглэж болно гэж Багш хэлсэн.
- Хүнс хүнсний бүтээгдэхүүн авахдаа доторх бүх найрлагыг уншиж шалгаж байж авахыг хэвшил болгох, зарим найрлагыг бичихгүй байх тохиолдол байдаг тул бүх найрлагыг бүрэн шалгахын тулд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрээс утсаар лавлах эсвэл авшиг аваад нилээн удсан Номын ах эгч нараас лавлаж асуух.
- Олон жил хэвшил болсон хоолны хэв маягаа өөрчлөх нь хэцүү санагдаж болох юм. Гэвч бусад амьтадыг энэрэн нигүүлсэх сэтгэлээр мөн бие хэл сэтгэлээ цэвэр ариун байлгахын тулд мөн бясалгал хийж туулан ангижрахаар хатуу зогсвол цэвэр цагаан хоолтон болох аяандаа амьдралын хэвшил болох тул санаа зовох хэрэггүй. Маш олон хүмүүс цэвэр цагаан хоол идэж байгаа тул та бүхэн ч цэвэр цагаан хоолтон болж чадах нь гарцаагүй юм. Хичээгээд үзээрэй. Амжилт хүсье.
* Мах, махан бүтээгдэхүүний оронд уургыг илүүтэйгээр нөхөх шар буурцагын мах, хиам, өндөггүй майноз, торт зэргийг шар буурцагын сүү , дүпү зэргээр хийж байгаа бидэнд идэх зүйл маш их байгаа.
Цагаан хоолны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах сайтуудаас авна уу.
http://www.suprememastertv.com/
http://www.chinghaimongolia.com/
http://www.hairiinhool.blogspot.com/

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!