2011년 2월 27일 일요일

Брокколитой зутан шөл


Орц: сонгино 1ш, брокколи 600г, цөцийн тос 20г, ногооны шөл 0,8л, цөцгийн 1стакан, давс, перец,

Хийх арга: сонгигоо халислаад жижиглэн хэрчинэ. Брокколийг угаагаад бут бутаар нь жижиглэн салгаад ишийг нь хэрчинэ. Саванд ургамлын тос хийж халаагаад, сонгиноо хөнгөхөн хуураад брокколигоо нэмж 1минут хуурсны дараа шөл нэмэж 15минут буцалгана. Чанасан брокколийг ௧/௨-ийг шүүж аваад цааш тавьж, үлдсэгийш нь шөлний хамт холигчинд хийж татна. Гал дээр тавьж дээр нь цөцгийн давс, перец нэмээд зөөлөн гал дээр буцалгана. Бэлэг болсон зутан дээр үлдсэн брокколийг нэмэж хутгаад таваглана.

Холимог хуурга




Орц: шар буурцгийн мах, лууван, төмс, манжин, улаан чинжүү, ногоон чинжүү, хар мөөг, өргөст хэмх, пүнтүүз, сонгино, ургамлыг тос, цагаан будаа,
Хийх арга: шар буурцгийн махаа халууг усанд дэвтээж дараа нь ௩-௪ удаа зайлна. Төмсийн их тосонд шарна. Лууван манжинг урьдчилан жигнэж болгоно. Хатаасан хар мөөгийг халууг усанд дэвтээнэ. Пүнтүүзийг халуун усанд 15минут дэвтээнэ. Ургамлын тосонд улаан ногоон чинжүүг хуурна. Болсон ногоонуудыг нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Хуурсан ногоон дээрээ бусад бүтээгдэхүүнүүдээ хийж амталж хоолыг бэлэн болгоно. Будаа тавиад улаан лоолиор чимэглэж болгоно.

2011년 2월 16일 수요일

Цагаан хоолтоны хүнсэндээ анхаарах зүйлс :



1. Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн
- Үхрийн мах, гахайн мах, тахианы мах, нугасны мах (эдгээр махаар хийсэн хиам)
- Махны орцтой амтлагч (다시다), бэлэн гоймоны амтлагч, карэ амтлагч, жажан амтлагч, соус зэрэг
- Мах чанасан шөл хоолондоо ашигладаг гуанзууд байдаг учир анхаарах
- DHA болон амьтаны гаралтай кальц орсон сүү, шар буурцагны сүү тараг, ундаа зэрэг
- Shellac (шавьжаас гаргасан шингэн) орсон чихэр, зөөлөн чихэр жэлри (젤리) маримлад зэрэг
- Амьтаны гаралтай желатин орсон жэли, сунадаг чихэр, зарим бохины төрлүүд, үрчлээний эсрэг гоо сайханы бүтээгдэхүүн
* желатин: (콜라겐) амьтаны арьс, яс зэрэгт их байдаг. Ихэвчлэн үхрийн ясыг ялзартал нь чанаж гаргаж авдаг.
* ургамалын гаралтай желатин хэрэглэх боломжтой. Ургамалын гаралтай желатин нь агар агар (한천, 우뭇가사리)аар хийдэг.
2. Загас, загасан бүтээгдэхүүн, далайн хясаа зэрэг далайн амьтад
- Төрөл бүрийн загас, загасны консерв, шарсан загасны шарвин (생선튀김, 오징어, 해물) зэрэг
3. Өндөг (өндөгний цагаан), нугасны өндөг, мэчүри (메추리) өндөг зэрэг
- Өндөг орсон талх торт, өндөгтөй талхны үүрмэгээр бүрсэн бүтээгдэхүүн
- Өндөгний шар, цагаан орсон жигнэмэг, шоклад зэрэг
- Өндөг орсон дог (цагаан будааны боов), загасны хэлбэртэй боов, (모찌떡, 부엉빵, 호떡, 술떡)
* Зарим догонд дээр нь чимэг хийж юм наахын тулд маргирин түрхэдэг тул амьтан гаралтай, ургамалын гаралтайг шалгах
- Өндөг орсон мөхөөлдөсний төрлүүд, мөхөөлдөсний гадуурах вичень зэрэг
- Өндөг орсон майноз, төрөл бүрийн соус
- Өндөгний цагаан орсон төрөл бүрийн нунтаг бүтээгдэхүүнүүд (부침가루, 튀김가루, 도너스가루, 핫케익가루...)
- Lecithin (өндөгний шараас гаргаж авдаг) орсон шоклад бохь зэрэг
* ургамалын гаралтай Lecithin хэрэглэх боломжтой.
4. Амьтаны гаралтай тосны төрөл
- Амьтаны гаралтай тос хийж зуурж хийсэн талх вичений төрлүүд, амьтаны гаралтай тосонд шарж хуурсан талх вичений төрлүүд
* Талх боорцгонд түрхсэн заавал шалгаж байж идэх
- Маргирин, химийн гаралтай тос, хольмог тос зэргийг ургамалын гаралтай эсэхийг шалгах
- Кофены сүү ургамалын гаралтай эсэхийг шалгах
- Пиццаны бяслагт орсон бяслагыг шалгах (레닛-тугалын ходоодоос гаргаж авсан бодисоор эсгэж хийдэг тул анхаарах)
5. Энгийн хоолны газар хооллохдоо анхаарах зүйлс
- Кимбабны доторх хиам, өндөг, бяслаг, гэттмасал(게맛살) зэргийг дотроос нь авж хаяаад ч идэж болохгүй. Захиалахдаа эдгээр зүйлүүдийг бүгдийг нь хасуулж захиалж идэх, идмээр байгаа ногоонуудаар л кимбаб боож өгөхөөр захиалаарай.
- бибимбаб (비빔밥, 돌솥밥) зэрэгт ордог шарсан өндөг, татсан мах зэргийг тусад нь авж ялгаад ч идэж болохгүй, анх хийхэд нь зөвхөн ногоогоор хийхээр захиалах
* махтай хамт бэлтгэглэн гарж ирсэн ногоонд махны муу нөлөө байдаг тул цэвэр цагаан хоол гэх аргагүй юм.
- Гадуур байгаа зууш хачир(반찬)т амьтаны мах чанасан шөл, загасны махны үүрмэг, махны амтлагч(다시다) далайн нялцгай биет амьтан(젓갈) орсон байж болзошгүй тул заавал шалгах

6. Бусад
- Махан хоол хийж байсан сав суулгыг сайтар угаалгүйгээр цагаан хоол хийж болохгүй.
- Ногоо чанахдаа эсвэл цагаан хоол хийхдээ архи дарс хийж амтлаж болохгүй. Архины энерги аль хэдийн орсон тул биед муу нөлөөтөй.
- Эмний найрлаганд бага зэргийн амьтаны гаралтай орсон байсан ч гэсэн уухгүй байх. Багахан хэмжээгээр орсон байсан ч гэсэн тухайн амьтантай нягт холбоотой бөгөөд үйлийн үрийг авах болно.
- Кабсилтай эмний хувьд доторх эм нь амьтаны гаралтай бус байсан ч кабсил нь амьтаны гаралтай бол кабсилыг нь уухдаа авах
- Амьтаны гаралтай үслэг эдлэл, арьсан бүтээгдэхүүн хувцас, гутал, цүнх зэргийг худалдаж авахгүй байх. Хуурамч арьсан бүтээдэхүүн хэрэглэх.
* харин бясалгал хийхээс өмнө авчихсан байсан эд зүйлсээ зайлшгүй нөхцөлд хэрэглэж болно гэж Багш хэлсэн.
- Хүнс хүнсний бүтээгдэхүүн авахдаа доторх бүх найрлагыг уншиж шалгаж байж авахыг хэвшил болгох, зарим найрлагыг бичихгүй байх тохиолдол байдаг тул бүх найрлагыг бүрэн шалгахын тулд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрээс утсаар лавлах эсвэл авшиг аваад нилээн удсан Номын ах эгч нараас лавлаж асуух.
- Олон жил хэвшил болсон хоолны хэв маягаа өөрчлөх нь хэцүү санагдаж болох юм. Гэвч бусад амьтадыг энэрэн нигүүлсэх сэтгэлээр мөн бие хэл сэтгэлээ цэвэр ариун байлгахын тулд мөн бясалгал хийж туулан ангижрахаар хатуу зогсвол цэвэр цагаан хоолтон болох аяандаа амьдралын хэвшил болох тул санаа зовох хэрэггүй. Маш олон хүмүүс цэвэр цагаан хоол идэж байгаа тул та бүхэн ч цэвэр цагаан хоолтон болж чадах нь гарцаагүй юм. Хичээгээд үзээрэй. Амжилт хүсье.
* Мах, махан бүтээгдэхүүний оронд уургыг илүүтэйгээр нөхөх шар буурцагын мах, хиам, өндөггүй майноз, торт зэргийг шар буурцагын сүү , дүпү зэргээр хийж байгаа бидэнд идэх зүйл маш их байгаа.
Цагаан хоолны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах сайтуудаас авна уу.
http://www.suprememastertv.com/
http://www.chinghaimongolia.com/
http://www.hairiinhool.blogspot.com/

2011년 2월 12일 토요일

Та ургамалын гаралтай хоол хүнсийг сонгосноор



  • Цусны даралт тогтворжино.

  • Цусан дахь өөх тосны хэмжээ багасна.

  • Чихрийн шижингийн 2 дугаар хэмжээ сэргийлнэ.

  • Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлнэ.

  • Үе мөчний өвчний эрсдлийг бууруулна.

  • Зүрхний өвчний эрсдлийг 50% бууруулна.

  • Зүрхний мэс заслын эрсдлийг 80% бууруулна.

  • Бие махбодийн дархлааг сайжруулна.

  • Хүний наслалт 15 жилээр уртасгана.

  • Оюуны өндөр чадамж.

  • Цэвэр усны 70%-ийг нөөцлөн хадгалах боломжтой.
  • Ширэнгэн ойн 80% аврагдана.

  • Олон төрлийн хавдраас сэргийлнэ.

2011년 2월 9일 수요일

Äүпү майноз салат






орц
дүпү майноз:
хагас дөрвөлжин дүпү дээр шар буурцагын сүү 2ний нэг харицаатайгаар хийнэ. мөн элсэн чихэр 2халбага, лимоний шүүс 3халбага, усан үзэмийн тос юмуу наранцэцэг, оливын тос 6халбага, давс, газрын самар жаахан хийж хутгагч машинд майнозоо бэлдэнэ.
салат:
алим, огурци, бөөрөнхий байцаа, шар буурцагын веган хиам зэргээ жижиг дөрвөлжин хирчиж бэлдээд дээр нь газрын самар, үзэм, жаахан давс, хар перц хийгээд дүдү майнозоор зуурна.
чимэглэл болгож лууванг төмс арилгагчаар урт нимгэн хэрчээд чимэглэж өгнө.

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!