2009년 7월 15일 수요일

Улаан лооль давсалж дарах арга


Орц:
- 1 литрийн саванд
- 1 хумс сармис
- 1-2 ш лаврын навч
- 5 ш хар үрлэн перц
- Гоньд, яншуй
Хийх аргачлал
Улаан лоолио сайтар угааж цэвэрлээд өнгө болон хэмжээгээр нь ялгана. Цэвэрлэсэн улаан лоолийг ёроол орчимд нь модон савхаар хэд хэд цоолоод шилэн саванд хийж давсны халуун уусмалаар дүүргэнэ.
1 литр давсны уусмал бэлдэх:
1 литр усанд 1 х/х давс хийж 5 минут буцалгана. Давсны уусмалаар дүүргэсэн улаан лоолио савтай 58С-ийн халуун усанд 20 минут тавьж буцалган ариутгана. Ингэсний дараа битүү таглаж хөргөн сэрүүн газар хадгална.

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!