2009년 7월 15일 수요일
Борш
Орц:
Хүрэн манжин - 160 гр, төмс - 40 гр, фасоль буюу шош- 40 гр,лууван - 40 гр, улаан лоолийн нухаш - 30 гр, жижиглэж хэрчсэн сармис – хоёр хумс, сахар - 10 гр, цөцгий - 20 гр,давс , перец, жижиглэсэн ногоо, байцаа, бөөрөнхий сонгино - 40 гр,
Бэлтгэх арга:
Шошоо хүйтэн устай саванд хийж найман цаг дэвтээнэ. Дараа нь шүүж аваад халуун усанд хийн давсгүйгээр болтол нь чанана.
Хайруулын тавгандаа масло хийж хайлуулна. Сонгиноо урт нарийхан хэрчээд луувантайгаа хамт таван минут хэртэй хуур. Ингэхдээ тасралтгүй хутгах хэрэгтэй. Дараа нь улаан лоолийн сүмсээсээ нэмж халуунаар нь байлга.
Хүрэн манжингаа бас нарийхан урт хэрчээд үлдсэн масло хийж хөнгөхөн шарна. Түүн дээрээ бага зэрэг шөл, сахар, хэдэн дусал уксусыг зөөлрүүлэх зорилготой хийж өгөөрэй. Ингэж хуурсан хүрэн манжингаа улаан лоолийн сүмсээр амталсан луувантайгаа холино.
Буцалгасан шөл рүүгээ байцаа бас дөрвөлжлөн хэрчсэн төмснөөсөө хийж арван минут хэртэй болгоно.
Жигнэсэн хүрэн манжин, чанасан шош, сармис болон бусад амтлагчаа хольж шөл рүүгээ хийж дахин арван минут хэртэй чанаад дараа нь 15 минут тавьж хөргө.
Сонгино татаад дээр нь бага зэрэг ус, давс, перец хийж холих хэрэгтэй.
Labels:
Хоолны жор
피드 구독하기:
댓글 (Atom)
0 comments:
댓글 쓰기