2009년 7월 16일 목요일
Хүнсний ногоо
• Сармис. Шинэхэн сармисны хумсыг хөлдөөж хэрэглэж болно. Амч, чанар нь гэссэний дараа хадгалагддаг.
• Баклажан. Зарим нэг сортынх нь гашуувтар байдаг. Өөрийгөө энэ ногоогоор хангахын тулд баклажаныг том хэрчимээр хэрчиж давслаад 45 минут орчим байлга. Дараа нь угааж хатаана.
• Улаан сонгино. Зуны улиралд улаан сонгино хэрэглэх нь зохимжтой. Ийм сонгино нь чихэрлэг амттай, сайхан үнэртэй байдаг.
• Улаан лооль. Хөргөгчинд хадгалаад хэрэггүй. Хэрэв зөөлөрвөл түүнийг сүмс хийхдээ ашигла.
• Чинжүү. Чихэрлэг чинжүү, ногоон чинжүү, шар, улаан чинжүү. Боловсросон хугацаанаас шалтгаалан ийм олон өнгөтэй ыбайдаг. Ногоон нь эрт ургацынх, арай гашуувтар амттай. Улаан өнгөтэй нь ёихэрлэгш шүүслэг байна. Шар нь хамгийн зөөлөн, усархаг байдаг.
Labels:
Мэдээ мэдээлэл
2009년 7월 15일 수요일
Улаан лооль давсалж дарах арга
Орц:
- 1 литрийн саванд
- 1 хумс сармис
- 1-2 ш лаврын навч
- 5 ш хар үрлэн перц
- Гоньд, яншуй
Хийх аргачлал
Улаан лоолио сайтар угааж цэвэрлээд өнгө болон хэмжээгээр нь ялгана. Цэвэрлэсэн улаан лоолийг ёроол орчимд нь модон савхаар хэд хэд цоолоод шилэн саванд хийж давсны халуун уусмалаар дүүргэнэ.
1 литр давсны уусмал бэлдэх:
1 литр усанд 1 х/х давс хийж 5 минут буцалгана. Давсны уусмалаар дүүргэсэн улаан лоолио савтай 58С-ийн халуун усанд 20 минут тавьж буцалган ариутгана. Ингэсний дараа битүү таглаж хөргөн сэрүүн газар хадгална.
Labels:
Дарш
Борш
Орц:
Хүрэн манжин - 160 гр, төмс - 40 гр, фасоль буюу шош- 40 гр,лууван - 40 гр, улаан лоолийн нухаш - 30 гр, жижиглэж хэрчсэн сармис – хоёр хумс, сахар - 10 гр, цөцгий - 20 гр,давс , перец, жижиглэсэн ногоо, байцаа, бөөрөнхий сонгино - 40 гр,
Бэлтгэх арга:
Шошоо хүйтэн устай саванд хийж найман цаг дэвтээнэ. Дараа нь шүүж аваад халуун усанд хийн давсгүйгээр болтол нь чанана.
Хайруулын тавгандаа масло хийж хайлуулна. Сонгиноо урт нарийхан хэрчээд луувантайгаа хамт таван минут хэртэй хуур. Ингэхдээ тасралтгүй хутгах хэрэгтэй. Дараа нь улаан лоолийн сүмсээсээ нэмж халуунаар нь байлга.
Хүрэн манжингаа бас нарийхан урт хэрчээд үлдсэн масло хийж хөнгөхөн шарна. Түүн дээрээ бага зэрэг шөл, сахар, хэдэн дусал уксусыг зөөлрүүлэх зорилготой хийж өгөөрэй. Ингэж хуурсан хүрэн манжингаа улаан лоолийн сүмсээр амталсан луувантайгаа холино.
Буцалгасан шөл рүүгээ байцаа бас дөрвөлжлөн хэрчсэн төмснөөсөө хийж арван минут хэртэй болгоно.
Жигнэсэн хүрэн манжин, чанасан шош, сармис болон бусад амтлагчаа хольж шөл рүүгээ хийж дахин арван минут хэртэй чанаад дараа нь 15 минут тавьж хөргө.
Сонгино татаад дээр нь бага зэрэг ус, давс, перец хийж холих хэрэгтэй.
Labels:
Хоолны жор
Хүрэн манжин дарах
Орц:
- 500 гр хүрэн манжин, хэрчсэн
- 1 ш жижиг сонгино, хэрчсэн
- ½ аяга саахар
- 1/3 аяга ус
- 2 ц/х гич
- ½ ц/х иодгүй давс
- ½ ц/х сармис, хэрчсэн
Хийх аргачлал
Хүрэн манжингаас бусад бүх орцоо том саванд хийн 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь хэрчсэн хүрэн манжингаа хийн 3 минут орчим буцалгана. Ингэсний дараа сайтар угааж ариутгасан шилэн саванд хийн таглаж хөргөнө. Хөрсөний дараа хөргөгчинд хийн дарна.
Labels:
Дарш
Сармис дарах
Орц:
- 2 аяга хальсалсан сармисны хумс
- ¼ аяга саахар
- 1 аяга цагаан гаа
- 1 ½ ц/х давс
- ½ ц/х гич
- 1 ш лаврын навч
Хийх аргачлал
Кастрюльд бүх орцоо хийн буцалгана. Гал дээр 1 минут орчим буцалгана. Сайтар ариутгаж цэвэрлэсэн шилэнд хийн таглан хөргөнө. Хөрсөний дараа хөргөгчинд хадгална.
Labels:
Дарш
happy day
Хйих арга
1, Сонгиноо хэрчээд 10 минут орчим хүйтэн усанд байлгана.
2, Гурил – дурын соус - талхны үүрмэг, яншуйны үүрмэгэнд тус тус дүрнэ,
3, Тосоо халаагаад зөөлөвтөр галан дээр шарна,
1, Сонгиноо хэрчээд 10 минут орчим хүйтэн усанд байлгана.
2, Гурил – дурын соус - талхны үүрмэг, яншуйны үүрмэгэнд тус тус дүрнэ,
3, Тосоо халаагаад зөөлөвтөр галан дээр шарна,
Labels:
Хоолны жор
Амтат чинжүүний шөл
Орц /4 порц/
амтат чинжүү 5ш
төмс 5ш
ургамлын тос 4х/х
ус 2л
ногоон сонгино 100гр
нунтаг хар повоор
давс
Хийх аргачлал
1. Төмсийг шоо хэлбэртэй хэрчинэ. Чинжүүг иш, үрнээс нь салгаж цэвэрлээд гоёмсогоор хэрчинэ.
2. Төмсийг давстай усанд чанаж болгоод дараа нь чинжүүг нэмж 5-10 минут чанана.
3. Шөлийг ургамлын тос, давс, повоор нэмж амтлаад гал дээрээс авч 5-10 минут хөргөнө.
4. Жижиглэн хэрчсэн ногоон сонгино цацаж өгнө.
Labels:
Хоолны жор
Мөөгтэй шөл
Орц
хатаасан цагаан мөөг 10гр
эсвэл шинэ мөөг 100гр
төмс 400гр
булцуут сонгино 20гр
цөцгийн тос 15гр
ус 800гр
шар лууван 50гр
зөөхий 30гр
давс
амт оруулагч
Хийх аргачлал
1. Хатаасан цагаан мөөгийг сайтар угааж цэвэрлээд хүйтэн усанд дэвтээсний дараа нарийн савх хэлбэртэй хэрчиж дэвтээсэн шүүсэнд нь чанаж болгоно.
2. Ингэж дэвтээсэн мөөгний шөлөнд бага зэргийн мах, хэрчсэн төмс хийж 10-15 минут буцалгасны дараа тусад нь хуурсан сонгино, шар лууван, амт оруулагчийг нэмж үргэлжлүүлэн чанаж болгоно.
3. Шөлийг таваглаж хигсэн ногоон сонгино, яншуй цацаж зөөхий дусаана.
Labels:
Хоолны жор
피드 구독하기:
글 (Atom)