2009년 2월 27일 금요일

Энгийн бөгөөд амтат өдрийн зоог


Орц: улаан, ногоон, шар чинжүү, хулуу, амтат төмс, редикс, будаа, далайн байцаа, 식초 буюу амтлагч, 식초 байхгүй бол амтлагчаар амталж болно. Хийх арга: чинжүүгээ будаандаа тонируулаад хэрчиж бэлдэнэ. Редиксээ нимгэн хэрчинэ. Хулуу болон амтат төмсөө нимгэн хэрчээд тосонд хуурна. Будаандаа давс, элсэн чихэр жоохон, 식초 гаа хийгээд холино. халуун байгаа дээр нь гараагаа урт гонзгой хэлбэрт оруулна. Будаан дээрээ бэлтгсэн ногоогоо тавиад далайн байцаагаараа орооно.

2009년 2월 26일 목요일

Дүпүтэй хуурга


орц: 2 хүнийн нь дүпү, улаан ногоон чинжүү тус бүр хагас, вөөрөнхий сонгино хагас, сармис 1 хумас, цуу 1хоолны халбага, элсэн чихэр " хоолны халбага, хар перец жоохон, лемон 4:1, ургамлын тос халбага,
Хийх арга: дүпүгээ жижиг дөрвөлжин хэрчинэ, ногоогоо жижиглэж хэрчинэ. Гялгар уутанд гурил хийгээд дотор нь дүпүүгээ хийгээд гурил дүпүнд наалдтал нь сэгсэрнэ. Хайруулын тавгандаа тосоо хийж зөөлөн гал дээр халаагаад дүпүгээ хийгээд шарна. Шарсан дүпүнийхээ тосыг шингээхийн тулд салфетикэн дээр байлгана. Дараа нь соусаа бэлдэнэ. хайруулын тавганд тос хийж халаагаад сармисаа эхлээд хуурна.
Галаа ихэсгээд ногоогоо хийж хуурна. Амтлагчуудаа хийгээд хуурна. Соусаа шингэрүүлэхийн тулд жоохон ус хийгээд хамгийн сүүлд нь лемоны шүүсээ хийнэ. Ингээд соус маань бэлэн болно. Дүпүүгээ соусан дээрээ хийж холиод шарсан дүпү маань бэлэн болно. Өнөөдөрийн хоол маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна!^*^
Go vege, Be green, Save the planet!!!!!

2009년 2월 9일 월요일

Валентины баярт зориулан шoколадтай бялуу

Орц:
1. 1½ гурил аяга
2. Нунтаг какао хоолны халбага
3. 1 цайны халбага baking powder
4. ½ цайны халбага хоолны сода
5. ¾ аяга элсэн чихэр
6. ¼ халбага давс
7. 5 хоолны халбага ургамлын тос
8. 1 хоолны халбага ваниллын өтгөрүүлэгч
9. 1¼ аяга буурцагын сүү
Хийх арга

Шарх шүүгээний градусыг 350с дээр тааруулна. Гурил, какао, №№, сода, элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Буурцагны сүү, ургамлын тос, ваниллын өтгөрүүлэгчээ зуурмаган дээрээ хийнэ. Зөөлөртөл нь сайтар хутгана. Зүрхэн хэлбэртэй хэвэндээ цутгана. Хэвэнд наалдуулахгүйн тулд тос түрхэнэ. 350с д 25-30 минут орчим болход амтат бялуу бэлэн! Гоёмсогоор чимэглээд валентинны баяраар хайртдаа бэлэглээрэй

2009년 2월 8일 일요일

Гэгээн валентины өдөрт зориулаад хайртыгаа амтат цагаан хоолоор дайлаарай!

Бусдыг хайрлана гэдэг нь өөрийгөө хайрлахын нэр, бусдыг үзэн ядна гэдэг өөрийгөө үзэн ядахын нэр юм.
~~~~~~~~~~~~~~~~~~~ төгс гэгээрсэн багш Сума Чинхай ~~~~~~~~~~~~~~~~~~~~

Зүрхэн буузтай ногоотой шөл
Хайр бол энэ ертөнц дээрх хатгийн аугаа хууль юм. Хайр бүхнийг ариусгаж, цэвэрлэж чаддаг юм. Тиймээс аливаа юмыг хийхдээ өглөг буян болгож хайрлан энэрэх сэтгэлээр хий.
~~~~~~~~~~~~~~~~~~~ төгс гэгээрсэн багш Сума Чинхай ~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Вандуйтай ногоотой хуурга
Хэрвээ та өдөр тутам юу хийх ёстой байна түүнийгээ хамгийн сайнаар хичээн хийгээд байвал энэ дэлхий амар амгалан болно. Хүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлээд байвал хэнд ч бусдын төлөө ингэж их ажиллаад байх шаардлага байхгүй.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ төгс гэгээрсэн багш Сума Чинхай ~~~~~~~~~~~~~~~~~


Улаан лоолын зутан

2009년 2월 2일 월요일

Байцааны ороомог


Орц: байцаа, гениф навч (깻잎), лууван, өргөст хэмх, цагаан манжин (무), болон өөрийнхөө дуртай ногоог хийж болно.
Амтлагч: давс, элсэн чихэр, уксус,
Бэлтгэх арга: маш энгийн байцааг навчаар нь салгаж аваад давстай усанд дэвтээнэ. Байцаа, лууван, өргөст хэмх, манжинг жижиг нарийн хэрчиж бэлдэнэ. Бэлдсэн ногоондоо амтлагчаа хийж тус тусад нь хутгаж бэлдэнэ.
Эхлээд байцаагаа гимбаб ороогчин дээрээ дэлгэнэ, дараа нь навчаа тавина, хэрчиж бэлдсэн ногоонуудаа тавина.
Шинэхэн ногоо хамгийн эрүүл хүнс☺

Шар буурцаг хэрэглэж байх ач холбогдол


Шар буурцгийн талаар мэдлэг мэдээллийг агуулсан олон ном зохиол байдаг. Тэдгээрийн дотроос дэлхийн олон хэлэнд орчуулагдсан Америкийн алдард эртэмтэн доктор Mindell. E "Буурцгийн гайхамшиг" номонд буурцаг хэрэглэж байх ач холбогдлыг дараах хэдэн тєрлєєр дэлгэрvvлэн бичсэн байдаг .

• ясыг бэхжvvлж, сийрэгжихээс хамгаална
• тvрvv булчирхайг хамгаалах
• цэвэршилтийг хойшлуулах
• цус єтгєрч, зvрх муудахаас хамгаалах
• хавдар євчнєєс хамгаалах

Хvмvvс дунд насанд хvрхээр хvссэн эс хvссэн ясны тvвшинд ямар нэг хэмжээгээр єєрчлєлт орж яс сийрэгжих, шохойжих, улмаар яс ургах єєрчлєлтvvд ирдэг. Эдгээр нь хєдєлгєєн, жин нэмэгдэх зэрэг олон шалтгаанаас болдог боловч бэлгийн даавар багассантай тун их холбоотой. Эм бэлгийн даавар аажмаар багасвал эмэгтэйчvvд жин нэмэгдэх, сарын тэмдэг багасах, арьсны гєлгєр уян зєєлєн чанар буурах, цэвэршилтийг тvргэсгэх, яс сийрэгжих зэргээс гар хєл євдєж, бухимдан янгинадаг. Харин эр бэлгийн даавар аажмаар багасвал тvрvv булчирхайн vйл ажиллагаа саарч бэлгийн дур хvсэл харих, муудах, тvрvv булчирхайн vрэвсэл шохойжил, томрол vvсдэг тул эрэгтэй, эмэгтэйчvvд шар буурцгийг хэрэглэж байвал тун их ач холбогдол єгдєг. Бэлгийн дааврыг хэвийн барихад эм биш байгалын гаралтай зvйл хэрэглэвэл vр дvнтэй байдгийг эрдэмтэд нэгэнт нотолсон билээ. Буурцаг бол байгалаас хvн тєрєлхтєнд шагнаж буй цорын ганц гайхамшигт байгалийн гаралтай хоол хvнс болно. Зєвхєн буурцгийн тєрлєєс авдаг ховор шим тэжээл нь лецитин

Лецитин дутсанаар цус єтгєрєх, дархлаа сулрах
Хавдар vvсэх, судас нарийсдаг. Vvнээс хамгаалах арга бол хоол хvнсээ буурцгийн тєрлєєр сэлбэж занших . Хvн хєгширч, элдэв євчинд нэрвэгдэхгvйн тулд єдєр тутмын аж амьдралдаа анхаарал хандуулах нь чухал байдаг. Цус єтгєрєхєєс хамгаалж байх нь судас нарийсах, зvрх, даралт, харвалтаас сэргийлэн амьдарч буй ухаан юм. буурцаг хэрэглэж лецитин нєхєж Биеийн дархлааг дэмжиж байх нь ирж болох олон євчнєєс єєрийгєє хамгаалах сайн арга билээ. Буурцгийн тєрлєєр хооллож сурвал танд аяандаа нэг тєрлийн хамгаалалт буй болж байна гэсэн vг. Шар буурцаганд ургамлын уураг, шим тэжээл нь єндєгнєєс 1,8 дахин, гахайн хар махнаас 1.9 дахин, vхрийн махнаас 1.6 дахин, хонины махнаас 2 дахин. Загасны махнаас 1.9 дахин, сvvнээс 1,9 дахинаар илvv тэжээллэг байдаг.

эрүүл хоолны талаар ярилцлага Д.Ариунаа


-Хүмүүс цагаан хоолтон болбол биед сайн, турна гэж махтай хоол идэхгүй, гэнэт цагаан хоол идэж байгаад хэсэг хугацааны дараа чих шуугиад толгой эргээд гэдэг. Ер нь хэрхэн цагаан хоолтон болох вэ?
-Шууд махнаас татгалзаад тэр хугацаанд хүний бие хоолноосоо авдаг байсан уургаа нөхөж чадахгүй сульддаг юм. Түүнийг мэдэхгүй хүмүүс цагаан хоол идэж чадахгүй юм байна гээд буцаад махаа идэж эхэлдэг. Гэнэт цагаан хоол идэж болохгүй. Харин цагаан хоол идмээр байвал эхлээд энэ төрлийн номоос судлах хэрэгтэй. Манай улсын эрдэмтэн багш нарын гаргасан цагаан хоолны номд дэлгэрэнгүй тайлбарласан байна билээ. Түүнээс биш цагаан хоол идэж байна гээд жимс, байцаан салат, будаа идээд байвал болохгүй.

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!