2010년 10월 7일 목요일
НОГООТОЙ МАНТУУН БУУЗ
Орц:
Улаан буудайн дээд гурил 3 аяга,
хүнсний сод 1ц.х.,
бөөрөнхий байцаа 1/4,
бор мөөг 3ш,
шахмал дүпү 3ш,
лууван 1/2ш,
цагаан гаа 1 хэрчим
Амтлагч:
ус 1 аяга,
давс, гүнждийн тос, перец.
Бэлтгэх арга:
1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.
Labels:
Монгол жор
피드 구독하기:
댓글 (Atom)
0 comments:
댓글 쓰기