2010년 10월 6일 수요일
Цагаан хоол ба бидний ирээдүй
АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоолзүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ийм учраас цагаан хоол тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ. Үүнд:
1. Биеийн илүүдэл жин багасч, биеийн жин тогтворжино:
Үүний шалтгаан нь цагаан хоолтон амьтны гаралтай өөх тос, уураг бага хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд жимс, ногоо, сүү, цагаан идээ их хэрэглэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Иймээс цагаан хоол хэрэглэснээр таргалалтаас шалтгаалсан олон эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.
2. Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлж, даралт тогтворжуулж, зүрх-судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг бууруулна: Үүний шалтгаан нь цагаан хоолтнууд амьтны гаралтай өөх тос, холестерин бага хэрэглэдэг бөгөөд антиоксидант болон изофлавин, эслэгээр баялаг жимс, ногоо, буурцагт ургамал их хэрэглэдэгтэй холбоотой гэж үздэг.
3. Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна: Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 80% нь “ЧШӨ II” хэлбэрээр оношлогдсон байх ба тэдний 90% нь илүүдэл жинтэй, тарган байдаг. Цагаан хоолтны биеийн жин хэвийн байхаас гадна хоолондоо эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх учир энэ өвчинд өртөх эрсдэл буурдаг. Хорт хавдрын эрсдлийг бууруулна: Учир нь жимс, ногоо, буурцагт ургамал, үр тариа, самар зэрэг нь бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах болон хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий олон бодисыг найрлагадаа агуулдаг.
Бөөрний өвчний эрсдлийг бууруулж, үйл ажиллагааг хөнгөвчилнө: Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж өвчний эрсдлийг нэмэгдүүлэх төдийгүй өвчилсөн бөөрийг сэдрээж хүндрүүлдэг. Ургамлын уурагтай харьцуулахад амьтны гаралтай уураг нь бөөрөнд илүү их ачаалал өгдөг. Цагаан хоол хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж сайн нөлөө үзүүлнэ.
Өтгөн хаталтаас сэргийлж, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний эрсдлииг бууруулна.
Хүнсний эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтаас сэргийлэх үйлчлэл үзүүлдэг. Хүнсний эслэгийн хамгийн сайн эх үүсвэр нь төрөл бүрийн шош, буурцагт ургамал, овъёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ юм.
Цагаан хоолтны уургийн эх үүсвэр
Цагаан хоолтны уургийн гол эх үүсвэр болох буурцгийн төрлийн ургамал (төрөл бүрийн шош, вандуй, буурцаг) нь хялбар шингэцтэйн дээр мах, өндөг, сүүний нэгэн адил бүх л үл орлуулагч аминхүчлийг агуулсан төгс уурагтай, бас ханаагүй тос, эслэг, аминдэм болон эрдэс бодисын эх булаг болдог. Тухайлбал, 100 г шар буурцгийн шинэ бяслаг /дүүпүү/ нь сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфор 2 дахин, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоогийн дээр антиоксидант / исэлдэл хориглогч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг. Изофлавинууд нь бие махбодид физиологийн олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна зарим өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогдсон. Шимт бодисын агууламжийн хувьд 100 гр шар буурцгийн үр нь дунджаар уураг 36.8%, тос 23.5%, нүүрс ус 23.5% агуулах ба кали, натри, кальци, фосфор, магни, төмөр, фтор, зэс, иод, цайр, селен зэрэг эрдэс бодис болон А, Е, К, В1, В2, фолийн хүчил зэрэг аминдэм ихтэй гайхамшигт хүнс юм.ар буурцгийн найрлагад хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй, цусны холестеролын түвшинг бууруулах нөлөөтэй биологийн идэвхт олон бодис байгааг эрдэмтэд тодорхойлоод байна. Шар буурцгаар хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд ходоод, гэдэс, уушиг, түрүү булчирхай болон хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй бага байдгийгхоолзүйчид ажиглажээ.
Хоолондоо шар буурцаг болон бусад төрлийн шош, буурцаг, вандуй хэрэглэх бол дараах аргаар боловсруулж хэрэглээрэй.
1. Усанд 8-12 цаг дэвтээнэ.Дэвтээх явцад усыг 5-6 удаа солино.
2. Усанд хийж нам гал дээр зөөлөртөл чанана.
3. Шүүж гаргаад сэврээж хөргөөд шууд хоолонд хийх юмуу хүнсний хуванцар саванд хийж хөлдөөгчид хадгалж болно. Энэ нь таны цаг зав болоод хоол болгоход зарцуулах эрчим хүч хэмнэнэ.
4. Хөлдөөсөн шош буурцгийг төрөл бүрийн хоол, зуушинд хийж болно.
Ургамлын гаралтай мах орлуулагч гэж юу вэ?
Цагаан хоол тогтмол хэрэглэх шийдвэр гаргасны дараа зарим хүмүүст нэн түрүүнд тохиолддог нэг том бэрхшээл бол хоолондоо махны үнэр, амт, өнгийг үгүйлэх явдал байдаг. Тэгвэл сүүлийн үед ургамлаас махыг орлох олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах ч болсон нь танд энэ бэрхшээлийг давахад туслах болно. Шар буурцаг, улаан буудай зэрэг нь “мах орлуулагч” гаргаж авах хамгийн гол эх үүсвэр юм. Мах орлуулагчдыг ашиглан махтай төстэй шинж чанар, амт бүхий төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Тухайлбал, өндөр хөгжилтэй орны хүнсний үйлдвэрүүд цагаан хоолны хэрэглээг дэмжих зорилгоор шар буурцаг, буудайн уураг ашиглан махтай андуурам үнэр, амт, шинж чанар бүхий хиам, зайдас, тахианы гуя, нугас, загас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Монголын хүнс импортлогч компаниуд эдгээр бүтээгдэхүүний заримаас зах зээлд нийлүүлж байгаа тул бид хоол хүнсэнтэй мах орлуулагч бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх боломж бүрдэж байна. Түүнчилэн шар буурцаг, улаан буудайн гурилын уургийг цэврээр ялгаж үхэр болон адууны мах гэж андуурам шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг “Үнэний зам” компани үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байгаа билээ. Тэгэхээр та цагаан хоолонд шилжих эхний үед хоолондоо ургамлын гаралтай эдгээр “мах орлуулагч” хэрэглэснээр мах үгүйлэх бэрхшээлээс ангижирч цагаан хоолны хэрэглээгээ нэмэгдүүлж чадах болно. Нөгөөтэйгүүр гэрийн нөхцөлд шар буурцгийн сүү, тараг, бяслаг (дүпү) хийж болохоос гадна улаан буудайн уургаас мах орлуулагч уураг (глутин) гаргаж авч болдог.
www.sonin.mn-S
Labels:
Цагаан хоолны ач тус
피드 구독하기:
댓글 (Atom)
0 comments:
댓글 쓰기