2010년 4월 24일 토요일

Тенжантай шөл

Орц: Мөөг, төмс, сонгино, лууван, амталсан мах, хиам
Амтлагч: Сонгины тос , мөөгний тос, халуун чинжүүний тос, тенжан, кучужан, нунтаг улаан чинжүү, соя соус, хар перец





Мөөг, төмс, сонгино, луувангаа том том хэрчинэ. Сонгины тос , мөөгний тос болон халуун чинжүүний тосоо хольж халаагаад сонгино луувангаа хуурна. Дээрээс нь ногооны шөл хийгээд тенжан жангаа\ бор савтай солонгос \ тохируулан хийнэ. Кучужан хийгээд нунтаг улаан чинжүү, соя соус нэмж хийж өгнө. Амталсан мах хиам хийж болно. Төмс нь том хэрчсэн байх хэрэгтэй. 30-40 минут зөөлөн гал дээр чанана. Хар перец сүүлд нь хийнэ.

Шарсан дуфу \загас\

Орц: далайн байцаа, дуфу,
Амтлагч: майонез, давс, бор сахар, соя соус, крахмал,
Дуфугээ хавтгай далбагар хэрчээд 2 талаас нь давслана. Далайн байцаагаар ороогоод ирмэгийг нь майонезээр наагаад халаасан их тосонд хийж шарна. Энэ 2 бүтээгдэхүүн нийлэхээрээ загасны амттай болдог. Далайн байцаагаар 2 давхарлавал илүү амттай болдог.


Соус
Далайн байцаа,мөөг, сонгино, чинжүү, байцаа, лууван чанаад ногооны шөл гаргана. Буцалж байгаа ногооны шөлөн дээрээ соя соус \4:1 харьцаагаар\, бор сахар хийж буцалгана. Дээрээс нь усанд зуурсан крахмалны уусмал хийж өтгөрүүлнэ.
Шарсан дуфугээ хэрчиж таваглаад дээрээс нь соусаа хийгээд чимэглэнэ

2010년 4월 13일 화요일

Төмс будааны бөөрөнцөг


Орц: гурил, крахмал, буурцагны сүү, нухсан төмс, цагаан будаа, бууцай, нарийн цагаан мөөг
Амтлагч: мөөг амтлагч, хар перец, миксердсэн сонгино, майонез, сухари, гүнжидийн үр, гүнжидийн тос
Зуурмаг бэлтгэх: 5 халбага гурилан дээр 5 халбага крахмал хийгээд мөөг амтлагчаар амтлаад буурцагны сүүгээр зуурна.
Шанз бэлтгэх: нухсан төмс болон цагаан будаан дээр хар перец, сонгино, мөөг амтлагч,майонез хийгээд сайтар хутгана. Шанзаа бөөрөнхийлөөд сухари дээр өнхөрүүлнэ. Сухариа жаахан чийглэж өгнө. Ингэж бэлдсэн бөөрөнцөгөө хөргөгчинд хийж хөлдөөгөөд 10-20 хоног хадгалж болно.
Шанз дээрээ гурил сухари нэмж зуураад котлет хэлбэртэй болгож болно. Котлетны 2 талаас гурил крахмалны зуурмагаа түрхээд мөн сухари дээрээ өнхөрүүлээд хөргөгчинд хийж хадгалж болно.
Хайруулын тавганд их тос халаана. Халсан тосруугаа зуурмагнаасаа дусаахад:
• Доошоо ороод эргээд гарч ирэхгүй бол тосны температур 150 хэмээс доош байна гэсэн үг,
• Хийнгүүд доошоо орохгүй шууд шажигнаад байх юм бол 200 хэмээс илүү гарсан байна гэсэн үг,
• Доошоо ороод эргээд гарч ирээд шажигнах юм бол хамгийн тохиромжтой буюу 200 хэм байна гэсэн үг.
Тосоо халмагц бөөрөнцөг болон котлетоо хийж шарна. Зуурмаг нь шингэдсэн бол задраад байдаг.
Халуун усанд шалзалсан бууцайн дээр давс, мөөг амтлагч, гүнжидийн үр, гүнжидийн тос хийж амтлаад тавгандаа дэвсэж тавьж өгнө. Дээр нь котлетоо тавина. Жижиг мөөгөө мөөгний амтлагчтай тосонд шараад давс, хар перец, гүнжидийн тосоор амтлаад котлетон дээрээ тавина. Дуртай соусаараа амтлана.

Тан су юг


Орц: дуфу, улаан шар чинжүү, өргөст хэмх, хар мөөг
Амтлагч: давс, мөөг амтлагч, цагаан будааны нунтаг, мангоны шүүс, алимны уксус, сахар, крахмал
Дөрвөлжин хэрчсэн дуфугээ давс мөөг амтлагчаар амтлаад цагаан будааны нунтагтай холино. Нунтагаа жаахан чийглээд дахиад нэмж өгнө. Дуфуны гадаргууг бүрэн бүрхсэн байх хэрэгтэй. Халаасан их тосонд шарна. Хийнгүүтэй хутгаж болохгүй, жаахан хүлээж байгаад хутгана. Будааны нунтагны оронд крахмал хийж болно. Гадаргуу нь хатуу болоод жаахан шаргалтсан өнгөтэй болохоор нь шүүж авна.
Соус
Мангоны шүүс хайруулын тавганд хийнэ. Дээрээс нь давс, 2 халбага алимны уксус, 2 халбага сахар, \час хийсэн мөртлөө чихэрлэг амттай байх хэрэгтэй\ хийнэ. Улаан шар чинжүү, өргөст хэмхэний хальс гурвалжин хэрчиж соусан дээрээ хийнэ. Дэвтээсэн хар мөөг жаахан хийнэ. Крахмалны уусмалаасаа хийнэ. Өөр жимсний шүүс хэрэглэвэл соус нь өөр өнгөтэй болно.

Мафу дуфу


Орц: дуфу, улаан шар ногоон чинжүү, будаа, амталсан мах
Амтлагч: сонгины тос, цагаан гааны тос, жантай гоймонгийн жан, дубан жан, мөөг амтлагч, крахмал, хар перец, гүнжидийн тос
Дуфу, улаан шар ногоон чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ.
Сонгины тос, цагаан гааны тосоо холиод хадлаана. Эдгээр тосыг хоолонд хийсэн тохиолдолд сонгино цагаан гаа хоолондоо хийхгүй байж болно. Тосондоо дуфугээ хийгээд шаргалттал нь хуурна. Хуурахын өмнө дуфугээ давстай халуун усанд юм уу халуун тосонд шалзалаад авбал дараа нь хуурхад бутардаггүй. Жантай гоймонгийн жан жаахан хийнэ. Дээрээс нь мах ногоогоо хийгээд хуурна. Дубан жан \халуун ногоотой жан \, мөөг амтлагчаар амтлана. Ногооны халуун шөл хийж буцалгаад крахмалны уусмалаа хийж өгнө. Ногооны шөлөө халуунаар нь хийхгүй бол хүйтэн ус хийвэл хоол амтгүй болдог. Бэлэн болмогц хар перец, гүнжидийн тос хийнэ.

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!