2009년 1월 13일 화요일
Цагаан хоол
Монголд цагаан хоол гэж ярьдаг. Ер нь гадаадын орнуудад махнаас татгалзсан махан бус бvтээгдэхvvн, ногоо, жимсээр хооллодог хvмvvс байдаг.Тэр хvмvvс ч гэсэн эрvvл чийрэг, янз бvрийн євчин эмгэгт нэрвэгдэх нь бага, таргалалт байхгvй, хєнгєн шингэн явдаг. Хамгийн гол нь эрvvл мэндийн л ач холбогдолтой. Тийм учраас махан хоолоос татгалзаж болно, эсвэл махан хоолоо багасгаж болно.Тухайн хvн єєрийнхєє бие организмын онцлог, ээж, аавынхаа эрvvл мэндийн байдал, ямар євчнєєр євчилж байсныг хvртэл хоол идэхдээ бодолцож байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр махнаас татгалзах уу, vгvй юу гэдэг нь тухайн хvний єєрийнх нь асуудал. Ажил, нас, бие организмын онцлогтоо л тохируулах шаардлагатай. 40-єєс дээш насны хvмvvст бодисын солилцооны онцлогтой холбоотойгоор махан хоолоо цєєлєх, ялангуяа зєвхєн єдєр махан хоол идэх, эсвэл таргалах, янз бvрийн євчинд єртєх магадлал єндєр байвал долоо хоногт хоёр удаа махан хоол иддэг ч юм уу, єєрийн онцлогтоо тохируулан хэрэглэх хэрэгтэй.
Labels:
Цагаан хоолны ач тус
피드 구독하기:
댓글 (Atom)
0 comments:
댓글 쓰기