2009년 1월 11일 일요일

Баярын ширээг чимэглэх амтат цэцгэн ороомог

Орц: гурил, улаан лооль, өргөст хэмх, сонгино, мөөг, төмс, саладны навч, улаан ногоон чинжүү
Хий арга:
Гурилаа зуураад ороомог хийх бинг хайрч бэлэн болгоно.
Төмсөө жижиг дөрвөлжин хэрчээч чанаж нухашлах ба сүүгээр шигэлж зөөлөн амтална .
Улаан лоолио жижиг дөрвөлжин хэрчих ба өргөст хэмх болон улаан ногоон чинжүүгээ урт нариийн гозгой хэлбэртэй хэрчинэ.
Сонгиноо жижиглэж хэрчиж бэлэн болгоно. Нухашласан төмс болон улаан лоолио дамс болон салат зуушыг амтлах зориулттай амтлагчаар амталж өөрийнхөө хүссэн амтийг гаргаж бэлдэнэ. Мөөг болон жинжүүг сонгинотой хуурч болгоно.
Төсний нухашаа оруулалгүйгээр бусад ногоонуудаа хутгаж бэлдэнэ.
Тавган дээр байрлуулах:
Хамгийн эхлээд бингээ тавиад улаан лоолио нимгэн хэрчээд дэвсгэр өнгө болгож тавина.
Дараа нь салатныхаа навчийг тавих бөгөөд бэлтгсэн орцийг мөн төвьж өгнө. Хамгийн сүүлд төмсний нугашыг тавина.
Хуульж ороогоод буцаж задраахгүйн тулд сайтар шахна. Хуульж ороохын тулд гимбаб ороогчийг ашиглаж болох юм.
Бэлэн болсон ороомогоо зүсэж цэцэг хэлбэрээ тавган дээрээ байрлуулснаар хоол бэлэн!!!

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!