2011년 8월 11일 목요일

Киви, улаан лооль, өргөст хэмхний салат




Орц: Салатны байцаа,киви, үрлэн помидор, сонгино,




Ногоонуудаа усанд угаагаад жижиглэж бэлдэнэ.



Кивиний соус бэлтгэх: киви 2ш, оливийн тос ⅓ аяга, лимоны хүчил ⅓ аяга, зөгийн бал 2 том халбага, жоохон давс хийгээд миксдэнэ. Бэлэн болсон соусаа хөргөгчинд байлгаж байгаад хйивэл зуны халуун өдөр сэрүүн мэдрэмж төрүүлнэ.





Хийхэд маш хялбар бөгөөд амар тэжээллэг салатыг хийгээд үзээрэй

2011년 8월 10일 수요일

Багваахай цэцэг


Багваахай цэцэг дэлгэрэхээс нь өмнө амжиж эрт түүсэн навч нь илүү амтлаг байдаг. Өргөн навчтай, өтгөн үдэстэй, залуу dandelion green (багваахай цэцгийн ургамал) сонгоод, цэцэгтэй хэсгийг нь салгаж хаяад хүнсэндээ хэрэглэнэ.
20 орчим минут хэрчсэн сонгино, оливын тос бага зэрэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн бага зэргийн винотой амтлаж бас болдог юм байна. Хэрэв гашуун зүйлд тийм ч дуртай биш бол чихэрлэг ногоотой (лууван, parsnips) холиод хэрэглэж болох юм байна. Усыг нь солиод хэд хэд дахин буцалгах нь түүнийг илүү зөөлхөн болгодог юм байна. Багваайхан цэцгийг ч идэж болохоос гадна вино ч хийж болдог аж. Ингэж хэрэглэхдээ цэцэг нь гүйцэд дэлгэрээгүй багваахай цэцгийг сонгох ба зөвхөн шар өнгөнд хувирсан дэлбээг хэрэглэвэл тохиромжтой гэжээ. Учир нь ногоон дэлбээ нь илүү гашуун байдаг юм байна.
Багваахайн цэцгийг нь саладанд хийснээр илүү өнгөлөг мөн өвөрмөц исгэлэн амттай болдог гэнэ. Багваахайн ургамлыг усанд дэвтээж, эсвэл хатааж нүдэж, өөр ургамалуудтай хамт чанаж, эсвэл бүр бин дотор хийн шарсан ч болох юм байна.
Багваайхан эрт ургасан үндэсийг бүтэн жилийн турш хэзээ нь ч хэрэглэх боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн шөлөнд чанаж хэрэглэх нь тохиромжтой гэж. Japan –ы MISO гэдэг шөлний найрлаганд ч багваахайн үндэс ордог аж. Усыг нь солин, зөөлөн гал дээр удаан буцалгах нь энэ үндсийг илүү зөөлөн амтлаг болгодог гэнэ. Чихэрлэг ургамлуудтай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой ба оливын тосоор амлах нь бас түүнийг илүү амтлаг болгодог гэнэ. Тамаri буурцагны соус болон сонгиноор амтлавал илүү төгс болгох нь ээ.

Навчнууд нь таны худалдаж авч чадах юунаас ч илүү тэжээллэг байдаг гэнэ дээ. Луувангаас ч илүү beta-carotene агуулсан байдаг. Iron болон Calcium –ийн агуулагдах хэмжээ нь spnach (өргөст ногоо, бууцай) – аас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас vitamins B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна. Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Багвайхаан үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний herb-ийн төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа ЭЛЭГ, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ. Элэгний архаг өвчингүүдэд сайн бөгөөд элэгний шар өвчин болон хавдарыг намдаахад мөн цөсний дутмагшлаас болсон хоолны шингэц муудахад сайн байдаг ажээ. Ходоодны өвчтэй үед энэ багваахайн ургамлыг хэрэглэхгүй байх нь дээр гэнэ.

Багваахайн навчны цагаан шүүс нь үү, батга, эвэр, шарх арилгаж зөгий хатгасан болон цэврүү үсэргэсний өвдөлтийг намдаана.

Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ.

N.Oyun-Erdene
2007., South Korea, Cheongju
http://redsoon007.blogspot.com/2010/03/blog-post_8640.html

Багваахай цэцгэн цай хийх

Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна. Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Түүнчлэн энэ ургамал нь давсаг, дэлүү, нойр булчирхай, ходоод гэдэсэнд ч сайн байдаг ажээ. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж. Багваахайн навчны хандыг оройн хоолны цагаар хэрэглэх нь ч мөн зүйтэй байдаг аж. Учир нь хоол боловсруулахад маш сайнаар нөлөөлдөг ба энэ ургамлын ханд нь хоол боловсруулах бүхий л булчирхайг эрчимжүүлдэг ажээ.




Цэцэгээ аль болох хорхойд идэгдээгүй шинэхэнээс нь түүж бэлтгэнэ.



Усанд угаана. Хүйтэн усанд 2цаг хэрийтэй дэвтээнэ. Дэлбээ нь хумигдаад ирэхээр нь уснаас шүүж авна.



3 минут орчим халуун ууранд байлгана. Хэтэрхий удаан байлгаж болохгүй. Цэцэгээ хөргөөгөөд гараараа дэлбээш нь дотогш хумиж хатаана.




орчуулж бэлтгэсэн: Г.Уранцэцэг

2011년 8월 2일 화요일

Халуун ногоотой хоол








Орц: Дог떡 6ш, байцаа, лууван 1/4, огурцы 1/4, буурцагт ургамал 1атга,




Бэлэн хоолны гоймон 1ш



Буурцагт ургамалаа жоохон давс хийгэд буцалгаад шүүж авна.





Лууван өргөст хэмх, байцаагаа нимгэн нарийхан хэрчинэ.



Соус: үүрмэг улаан чинжүү 2халбага, элсэн чихэр 2халбага, сармис, давс, гүнжидийн тос, цагаан цуу 1жижиг халбага.



Дог떡/цагаан будаанаас гаргаж авдаг зүйл/-оо улаан чинжүү 1/2халбага, элсэн чихэр 1халбага,гүнжидийн тос 1/2халбага, бор цуу 1/2 халбага болон ус хийгээд болгоно.

Гоймонгоо чанаж шүүгээд хамтад нь холино.



go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!