2010년 3월 20일 토요일

Бульгоги \шарсан мах\


Орц: улаан шар чинжүү, байцаа, лууван, хулуу, шар буурцагны мах, сармис, дуфу
Амтлагч: тенжан цуу, соя соус, хар перец, сахарын уусмал, миксердсэн сонгино, гүнжидийн үр болон цагаан гаа
Анхан шатны боловсруулалт: Сонгины тосоо халаагаад цагаан уур гарахаар нь соя соус хийгээд хөөсрөхөөр нь урьдчилан дэвтээсэн буурцагны махаа хийж шарна. Миксердсэн гүнжидийн үр, соя соус, сахарын уусмал, хар перец, миксердсэн сонгино, мөн миксердсэн цагаан гаа зэргээр амталж хуурна. Энэхүү бэлдмэлээ хөргөгчинд хийгээд хэрэглэх хүртлээ хадгалж болно. Махаа хуурахдаа галын амт оруулж өгнө.
Үйлчлүүлэгчид өгөхийн өмнө: сонгины тосоо халаагаад дээр нь сармис хийж болно, сармиснаас махны амт гардаг. Халсан тосон дээрээ урьдчилан амталж шарсан махаа хийгээд дээрээс нь хэрчсэн ногоонуудаа хийж хуурна, хуурахдаа тосондоо гал оруулна, ингэснээр шорлогний амт орж өгнө, их удаан хуурахгүй. Сонгины тос, мөөгний тос жаахан нэмээд хамгийн сүүлд нь яг гаргахын өмнө хар перец, гүнжидийн тос нэмж хийж өгнө. Махан төрлийн хоолонд хар перец хамгийн их тохиромжтой.
Солонгосын бор савтай амтлагч \тенжан\ дээр гүнжид, гүнжидийн тос, бяцалж нунтагласан дуфу хийж нухаад тэрнээсээ амтат чинжүүний талыг дээш харуулан дотор нь хийгээд хоолондоо соус болгон тавьж өгнө.

Амтат тос бэлтгэх
• Сонгины тос. Нэг аяга ургамлын тосоо халаагаад дээрээс нь 1 ширхэг бүдүүн ногоон сонгино хэрчиж хийгээд үргэлжлүүлэн халаана. Сонгины үнэр гартал нь ингэж байлгана. Үнэр гараад ирэхээр нь тосоо гал дээрээс аваад сонгиноо шүүж аван миксердэнэ. Цаашид хоолондоо тос болон сонгино хоёлууланг нь хэрэглэнэ. Сонгины паста нь бор өнгөтэй болсон байна. Сонгины амттай болсон тосоо тагтай саванд хийгээд хөргөгчид хадгална. 7 хоног орчим хадгаж болно.
• Цагаан гааны тосыг мөн энэ аргаар л бэлтгэнэ. Тал аяга орчим тосонд эрхий хурууны дайтай цагаан гаа орно. Цагаан гаагаа маш нимгэн хэрчиж хийнэ.
• Мөөгний тосыг энэ аргаараа бэлтгэнэ.
• Халуун чинжүүний тос. Тосоо дунд зэргийн гал дээр халаагаад аваад дээр нь нунтаг халуун чинжүү хийнэ. Чинжүүний үнэр гараад ирэхээр нь тосоо шүүж аваад үлдэгдэлийг нь хаяна.

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!