2010년 3월 20일 토요일

Салат \европ соустай\


Соус
Оливын тос 3 халбага, лимоны шүүс, алимны цуу, давс, сахар хийж хутгана. Зуурмагийг буцалгахгүй халуун бүлээн байлгана. Хар перец хийгээд дээрээс нь сонгино үрүүлээр үрээд хийнэ.
Яншуй, салатны навч, тасдаж хийгээд дээрээс нь огурцы, помидор, бууцай зэрэг хүссэн ногоогоо хийгээд соусаараа амтлана

Десерт


I/AAAAAAAAAck/l8dezvUdnew/s1600-h/6.bmp">
Орц: агарагар \желатин орлуулагч, харахад нүдсэн пүнтүүз шиг\, улаан шошны паста,
1 литр усанд 25 грамм агарагар хийгээд зөөлөн гал дээр нэгэн төрлийн зуурмаг болтол нь буцалгана. Бэлэн болмогц зуурмагаа гал дээрээс аваад 400 грамм улаан шошны пастагаа \нунтаг бурам маягийн \ хийж сайтар хутгана. 20-30 минут сэрүүн газар тавина. Улаан шошноос гадна жигнэсэн хулууны нухашийг сахартай холиод хийж болно. Тэгвэл улбар шар өнгөтэй болно.
Чимэглэгч зуурмагнууд
Оранж жүүс дээр алимны уксус хийгээд буцалгана. Дээрээс нь усанд шингэн зуурсан крахмалны уусмал жаахан хийгээд \1 халбага орчим\ хутгана.
Бүх төрлийн жимсний шүүс хэрэглэж болно, ингэснээр өөр өөр өнгө гарч ирнэ, улаан,ногоон, бор, шар г.м.

Шарвинтай ороомог


Орц: амталж шарсан мах\ бульгогны мах\, эрдэнэ шишний гурил, гурил, буурцагны сүү, салат навч, өргөст хэмх
Амтлагч: шар, ногоон, цагаан майонез, 5 халбага гурил дээр эрдэнэ шишийн гурил хийгээд жаахан давсаар амтлаад буурцагны сүүгээр зуурна. Шингэн зуурмаг бэлтгээд шарвин хайрна. \блины\ Шарвин дээрээ салатны байцааны навч тавиад огурцы төмс хальслагчаар нимгэн хэрчиж тавиад дээр нь бульгогины шарсан махнаасаа тавиад орооно. Ороомогоо хэрчиж таваглаад шар ногоон цагаан майонезээр чимэглэнэ

Шорлог


Орц: амталж шарсан мах \бульгогны мах\, давжаа байцаа, үрлэн помидор, үхийн төмс, будаа
Урьдчилан чанаж болгосон давжаа байцааг \брюсель байцаа\ үрлэн помидортой хамт сонгины тосонд хуурна. Дээр бэлдсэн бульгогины махнасаа холиод шорлоно. Жижиг үрийн төмс хамт шорлож болно, эсвэл төмсний нухаш хамт тавьж өгч болно. Будаатай хуургатай хамт өгвөл илүү тохиромжтой.

Бульгоги \шарсан мах\


Орц: улаан шар чинжүү, байцаа, лууван, хулуу, шар буурцагны мах, сармис, дуфу
Амтлагч: тенжан цуу, соя соус, хар перец, сахарын уусмал, миксердсэн сонгино, гүнжидийн үр болон цагаан гаа
Анхан шатны боловсруулалт: Сонгины тосоо халаагаад цагаан уур гарахаар нь соя соус хийгээд хөөсрөхөөр нь урьдчилан дэвтээсэн буурцагны махаа хийж шарна. Миксердсэн гүнжидийн үр, соя соус, сахарын уусмал, хар перец, миксердсэн сонгино, мөн миксердсэн цагаан гаа зэргээр амталж хуурна. Энэхүү бэлдмэлээ хөргөгчинд хийгээд хэрэглэх хүртлээ хадгалж болно. Махаа хуурахдаа галын амт оруулж өгнө.
Үйлчлүүлэгчид өгөхийн өмнө: сонгины тосоо халаагаад дээр нь сармис хийж болно, сармиснаас махны амт гардаг. Халсан тосон дээрээ урьдчилан амталж шарсан махаа хийгээд дээрээс нь хэрчсэн ногоонуудаа хийж хуурна, хуурахдаа тосондоо гал оруулна, ингэснээр шорлогний амт орж өгнө, их удаан хуурахгүй. Сонгины тос, мөөгний тос жаахан нэмээд хамгийн сүүлд нь яг гаргахын өмнө хар перец, гүнжидийн тос нэмж хийж өгнө. Махан төрлийн хоолонд хар перец хамгийн их тохиромжтой.
Солонгосын бор савтай амтлагч \тенжан\ дээр гүнжид, гүнжидийн тос, бяцалж нунтагласан дуфу хийж нухаад тэрнээсээ амтат чинжүүний талыг дээш харуулан дотор нь хийгээд хоолондоо соус болгон тавьж өгнө.

Амтат тос бэлтгэх
• Сонгины тос. Нэг аяга ургамлын тосоо халаагаад дээрээс нь 1 ширхэг бүдүүн ногоон сонгино хэрчиж хийгээд үргэлжлүүлэн халаана. Сонгины үнэр гартал нь ингэж байлгана. Үнэр гараад ирэхээр нь тосоо гал дээрээс аваад сонгиноо шүүж аван миксердэнэ. Цаашид хоолондоо тос болон сонгино хоёлууланг нь хэрэглэнэ. Сонгины паста нь бор өнгөтэй болсон байна. Сонгины амттай болсон тосоо тагтай саванд хийгээд хөргөгчид хадгална. 7 хоног орчим хадгаж болно.
• Цагаан гааны тосыг мөн энэ аргаар л бэлтгэнэ. Тал аяга орчим тосонд эрхий хурууны дайтай цагаан гаа орно. Цагаан гаагаа маш нимгэн хэрчиж хийнэ.
• Мөөгний тосыг энэ аргаараа бэлтгэнэ.
• Халуун чинжүүний тос. Тосоо дунд зэргийн гал дээр халаагаад аваад дээр нь нунтаг халуун чинжүү хийнэ. Чинжүүний үнэр гараад ирэхээр нь тосоо шүүж аваад үлдэгдэлийг нь хаяна.

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!