2012년 7월 29일 일요일
♥ Шар буурцгийн уураг, глутин ♥
2012년 3월 29일 목요일
Заавал гурилаар л торт хийнэ гэж үү?
Төрөл бүрийн будаа шошыг улаан чавага чанаж гаргаж авсан усаар агшаагаад шар хулуу, наранцэцгийн үр, самар, хулууны үр, алмонд, хушага, үзэм хатаасан жимс зэргээр чимэглэж хүссэн тортны хэлбэрийг гаргана. Мөн гүнждийн тос, амтат цуу, чихэрлэг буурцагын сүүгээр ч хүссэнээрээ амтлаж болно.
жинхэнэ өндөггүй сүүгүй эрүүл веган тортыг ингэж хийж туршиж үзээрэй
2012년 3월 26일 월요일
Цагаан хоол
Цагаан хоол гэж юу вэ?
Хүний шүд, ходоод гэдэсний зохион байгуулалтыг судлаад хүн гарал үүслээрээ ургамал болон сүүн тэжээлтэн байсныг нотолсон байдаг. Эртний хүмүүс ногоо, жимс, самраар хооллодог байжээ. Ургамлын гаралтай хүнс хэрэглэгсдийг “ногоо хоолтон” буюу “веган” гэж нэрлэдэг. Монголчууд эртнээс нааш амьтны амь хөнөөсөн хүнсийг төдийлөн таашаадаггүй, эрүүл мэндийн ач тусыг нь бодолцон жилийн 9 сард сүү цагаан идээгээр хооллож “гэдэс цайлгах” уламжлалтай байжээ. Монголчуудын энэ өвөрмөц уламжлал нь сүү цагаан идээнд суурилсан байх тул “цагаан хоол” гэж нэрлэдэг. Тэд хүнсний ургамал, сүү цагаан идээгээр үйлдэх хоолыг цагаан хоолонд тооцно.
“Амьтны амь хөнөөж бэлтгээгүй, мах, өндөгнөөс гаргаж авдаг хүнсний нэмэлт зүйл найрлагад нь ороогүй хоол, хүнсийг цагаан хоол гэнэ”.
Цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус
АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоолзүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллиг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ийм учраас цагаан хоол тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ. Үүнд:
1.Биеийн илүүдэл жин багасч, биеийн жин тогтворжино: Үүний шалтгаан нь цагаан хоолтон амьтны гаралтай өөх тос, уураг бага хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд жимс, ногоо, сүү, цагаан идээ их хэрэглэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Иймээс цагаан хоол хэрэглэснээр таргалалтаас шалтгаалсан олон эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.
2.Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлж, ,даралт тогтворжуулж, зүрх-судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг бууруулна: Үүний шалтгаан нь цагаан хоолтнууд амьтны гаралтай өөх тос, холестерин бага хэрэглэдэг бөгөөд антиоксидант болон изофлавин, эслэгээр баялаг жимс, ногоо, буурцагт ургамал их хэрэглэдэгтэй холбоотой гэж үздэг.
3.Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна: Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 80% нь “ЧШӨ II” хэлбэрээр оношлогдсон байх ба тэдний 90% нь илүүдэл жинтэй, тарган байдаг. Цагаан хоолтны биеийн жин хэвийн байхаас гадна хоолондоо эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх учир энэ өвчинд өртөх эрсдэл буурдаг.
4.Хорт хавдрын эрсдлийг бууруулна: Учир нь жимс, ногоо, буурцагт ургамал, үр тариа, самар зэрэг нь бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах болон хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий олон бодисыг найрлагадаа агуулдаг.
5.Бөөрний өвчний эрсдлийг бууруулж, үйл ажиллагааг хөнгөвчилнө: Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж өвчний эрсдлийг нэмэгдүүлэх төдийгүй өвчилсөн бөөрийг сэдрээж хүндрүүлдэг. Ургамлын уурагтай харьцуулахад амьтны гаралтай уураг нь бөөрөнд илүү их ачаалал өгдөг. Цагаан хоол хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж сайн нөлөө үзүүлнэ.
6.Өтгөн хаталтаас сэргийлж, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний эрсдлийг бууруулна. Хүнсний эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтаас сэргийлэх үйлчлэл үзүүлдэг. Хүнсний эслэгийн хамгийн сайн эх үүсвэр нь төрөл бүрийн шош, буурцагт ургамал, овъёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ юм.
http://veg.mn/c/1-с
Labels:
Цагаан хоолны тухай ойлголтууд
2012년 3월 5일 월요일
Тайланд ногоотой шөл
Орц: (1порц)
Цэцэгт байцаа 20гр,
Лууван 30 гр,
Жижиг эрдэнэ шиш 40гр,
Уутат вандуй 20гр,
Нарийн пүнтүүз 10 гр,
Сармис 10 гр,
Самрын тос 5 гр,
Ногоон сонгино 10 гр,
Остер соус З гр.
Хийх арга:
1.Лууванг нимгэн хавтгай, уутат вандуйг 2-3 см урттай хэрчээд, халаасан тостой хайруулын тавганд сармисын хамт 2-3 минут хуурна.
2.Буцалсан усанд нарийн пүнтүүзийг дэвтээгээд шүүнэ. Бор мөөг далайн замаг, цагаан лууван буцалгаж гаргаж авсан шөлөнд хуурсан ногоо, пүнтүүзийг хийгээд дээрээс нь жижгэвтэр хэрчсэн цэцэгт байцаа, эрдэнэ шишийг нэмж хийн 3-5 минут зөөлөн галаар буцалгаад сармис бусад амтлагчийг хийж бэлэн болгоно. Таваглахдаа дээр нь хэрчсэн ногоон сонгино хийнэ.
/Монголчуудын амьдрал/
Labels:
Хоолны жор
2012년 2월 22일 수요일
Хамгийн ашигтай бүтээгдэхүүнийг жагсаажээ
Америкийн эрдэмтэд 2012 оны хамгийн ашигтай бүтээгдэхүүнийг нэрлэжээ.
Хоол судлаачдын үзэж буйгаар, үл исэлдүүлэгч багагүй агуулдаг улаан лооль жагсаалтыг тэргүүлсэн байна.
Тэрчлэн улаан лоолинд глюкоз, фруктоз, йод, натри, магни, марганц, цайр, А, В, В2, В6, К, РР, Е гэсэн амин дэм агуулагддаг бөгөөд тэдгээр нь бие махбодид эрч хүч өгч, цаг шиг ажиллахад тус болдог.
Жагсаалтын хоёрдугаарт, С амин дэмээр баялаг амтат чинжүү, гуравдугаарт амин дэм, эрдэс бодисоор баялаг жимснүүд оржээ.
Дөрөвдүгээрт, тослог, илчлэг багатай буурцгийн самар, тавдугаарт, цэвэр тараг, зургадугаарт, бууцай, долдугаарт, броколли орсон байна.
Тэрчлэн хамгийн ашигтай 10 бүтээгдэхүүний тоонд оливын тос, өөхгүй үхрийн мах, яргай загас оржээ.
З.Амгалан
WWW.gogo.mn-s
Labels:
Мэдээ мэдээлэл
피드 구독하기:
글 (Atom)