2010년 5월 2일 일요일

Жантай гоймон



Орц: байцаа, төмс, сонгино, мөөг, өргөст хэмх
Амтлагч: гоймонгийн жан, сонгины тос, сонгины паста, тэнжан, бор сахар, мөөг амтлагч, крахмал, гүнжидийн тос
Бэлдэх арга:Байцаа, төмс, сонгино, мөөгөө жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ.
Халуун тосонд гоймонгийн жангаа хийж бага гал дээр хуурна \хар болтол\ жангаа тостой нь хамт хөргөгчинд хадгалж болно.
Сонгины тос халаагаад сонгиноо хуурна, дээр нь мөөг байцаагаа хийж хуураад сонгины пастагаар амтлана. Төмсөө хийгээд ногооны шөл хийж буцалагана. Хуурсан жангаа хийнэ. Тэнжан \ солонгос бор савтай жан, буурцагны зурагтай\ жангаас бага зэрэг хийнэ. Тал стакан бор сахар, мөөг амтлагчаар амтлаад крахмалны уусмал хийгээд гүнжидийн тос нэмнэ.
Чанаад хүйтэн усанд сойсон гоймонтойгоо холиод, нарийн хэрчсэн огурцы дээр нь тавьж өгнө.

0 comments:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!