2010년 5월 11일 화요일

Энэтхэг Каррей



Орц: дүпү 1ш, газрын самар хагас аяга, шар хулуу хагас аяга, хэрчсэн лууван хагас аяга, бөөрөнхий сонгино хагас, ногоон буурцаг хагас аяга, өтгөрүүлэгч юумуу оронд нь гурил хийж болно 3 халбага, ургамалын тос, давс болон амтлагч, перец жоохон, нунтаг каррейгаа өөрийнхөө идэх хэмжээгээр тохируулж хийх, ус 2 аяга,







Хийх арга: Дүпүгээ дөрвөлжин хэрчээд хурц гал дээр шаралтал нь шарна.
зөөлөвтөр гал дээр хэрчсэн ногоогоо хуурна. Хамгийн эхэнд лууван хулуугаа хуурна.
Бүх орцоо хийгээд сайтар хуурна. Усаа хийгээд буцалш эхлэхэд нь Каррейгаа хийнэ. Буцалж эхэлмэгц галаа багасгаад дүпүгээ хийж хутгана.





www.vege.or.kr

2010년 5월 2일 일요일

Жантай гоймон



Орц: байцаа, төмс, сонгино, мөөг, өргөст хэмх
Амтлагч: гоймонгийн жан, сонгины тос, сонгины паста, тэнжан, бор сахар, мөөг амтлагч, крахмал, гүнжидийн тос
Бэлдэх арга:Байцаа, төмс, сонгино, мөөгөө жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ.
Халуун тосонд гоймонгийн жангаа хийж бага гал дээр хуурна \хар болтол\ жангаа тостой нь хамт хөргөгчинд хадгалж болно.
Сонгины тос халаагаад сонгиноо хуурна, дээр нь мөөг байцаагаа хийж хуураад сонгины пастагаар амтлана. Төмсөө хийгээд ногооны шөл хийж буцалагана. Хуурсан жангаа хийнэ. Тэнжан \ солонгос бор савтай жан, буурцагны зурагтай\ жангаас бага зэрэг хийнэ. Тал стакан бор сахар, мөөг амтлагчаар амтлаад крахмалны уусмал хийгээд гүнжидийн тос нэмнэ.
Чанаад хүйтэн усанд сойсон гоймонтойгоо холиод, нарийн хэрчсэн огурцы дээр нь тавьж өгнө.

Төмсний шарвин


1 ширхэг түүхий төмс, 2 ширхэг сонгиноо үрэгчээр үрнэ. Дээр нь шар буурцагны нунтаг\сүү\ хийж хутгана, давс болон мөөг амтлагчаар амтлаад гурил жаахан нэмээд нимгэхэн шарвин шарна, зуурмаг нь өтгөн биш шингэн биш байна.

Хар мөөгний хуурга


Орц: хар мөөг, улаан шар чинжүү, өргөст хэмх, нарийн цагаан мөөг
Соус 4 хэрчим хан боргоцой, хан боргоцойны шүүс, яншуй,1 халбага гич, давс, сахар, 2 халбага алимны уксус, нэг урт шанцай хийгээд миксердэнэ.
Гүнжидийн тос халаагаад дээр нь хар мөөг хийгээд хуурна. Хар перец, мөөг амтлагчаар амтлаад гүнжидийн тос жаахан нэмж өгнө. Хуурсан мөөгөө таваглаад жижиглэж хэрчсэн ногоогоор чимэглэн дээр нь соусаа хийж өгнө.

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!