2009년 11월 29일 일요일

Жимс, ногоо Бүсгүй таны найз

Толинд харах бүртээ та өөрийн гоо сайхныг мэдэрдэг үү? Эсвэл өөдөөс чинь ядарсан, хуурайшиж, харласан, сэвхтэй, үрчлээ сууж эхэлсэн цонхигор царайтай эмэгтэй харж байна уу? Бүсгүйчүүд үргэлжийн мөнхөд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Мэдээж мөнх биш юмаа гэхэд наснаасаа залуу харагдах, гоо сайхнаа хадгалахад нэн түрүүнд хийх алхам тань арьсаа арчлах, өөртөө анхаарах цаг завыг харамгүй гаргах явдал билээ. Гэхдээ өөрийгөө анхаарч, арьсаа арчлах гэж байгаа нь энэ гээд тэр бүр гоо сайхнаар үйлчлүүлэх боломж бүсгүйчүүдэд тэр бүр гардаггүй. Иймээс охид, бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор арьсаа хэрхэн арчилж болох талаарх зөвлөгөөг хүргэе.

Өргөст хэмх
Арьсыг эрүүлжүүлж, батганы томорсон нүхийг агшааж, арьсыг тэнийлгэж цайруулдаг учраас өнгөө алдсан, ядарсан, нүхжилттэй арьсанд хэрэглэх нь тохиромжтой. Өргөст хэмхийг цэвэрлээд, зөөлөн хэсгийг нь хальстай нь хамт тавих нь хамгийн энгийн арга юм. Эдгээрээс гадна өргөст хэмхээ үрүүлээр үрж бигнэхэд ч илүүдэхгүй шүү.

Гадил
Хэт хуурайшсан арьсыг гайхалтай торгомсог болгох аминдэм уг жимсэнд агуулагддаг. Цэвэрлэсэн гадилыг нухаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 10 минутын дараагаар бүлээн алчуураар зөөлөн арчиж авах бөгөөд тэжээлийн тос түрхэж болно.

Улаан лооль
Батганы нүх, тослог ихтэй арьсанд нимгэн хэрчиж тавих нь үр дүнтэй.

Төмс + сүү
Нэг ширхэг төмсийг арилгаад сүүнд буцалгана. Гаргаж авсан шингэнээрээ арьсаа арчлах нь ядаргааг арилгаж, атриа үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Үхрийн нүд
Тослог арьсанд, нүхжилтийг багасгах зорилгоор шахаж, шүүсийг нь нэг халбага төмсний гурилтай хольж бигнэнэ.

Аарц + нимбэгний шүүс
Арьсаа үргэлж толигор, өнгөлөг, чийглэг байлгахын зэрэгцээ үрчлээтэхээс сэргийлье гэвэл сайтар цэвэрлэсэн аарцнаас нэг халбагыг нимбэгний шүүстэй хольж энэхүү “гайхамшигт витаминийг” бэлтгэж бигнээрэй.

www.goolingoo.mn-c

2009년 11월 28일 토요일

Амьтад бидний хоол биш

2009년 11월 20일 금요일

Дүпү мөөгний салат


Орц: дүпү 1ш /400г/, мөөг-200г, давс, элсэн чихэр-1х/х, цуу-2х/х, сармис-0,5х/х, сонгино, гүнжидийн тос
Хийх арга: дүпүгээ урт шоо дөрвөлжин хэрчинэ.
Мөөгөө гараараа жижиглэж бэлдэнэ.
Дүпүгээ давстай усанд хэсэг байлгаад хайруулын тавганд шараад тавгална. Мөөгөө шарна. Шарахдаа мөн адил давс хийж өгнө. Соусаа бэлдэнэ. Давс, элсэн чихэр-1х/х, цуу/шингэн/-2х/х, гүнжидийн тос, сармис-0,5х/х, сонгино,зэрэгээ жижиглэн хутгаад бэлэн.


Дүпүн дээрээ мөөгөө тавиад соусаа хийгээд бэлэн болно.

2009년 11월 17일 화요일

Улаан лоолын шпагетт

Орц: Улаан лоол 2ш, сонгино 1/2, шпагеттны гоймон 200-250г, лемон 3 Х/х, угсус 3тусал, элсэн чихэр 1 Х/х, давс 1Х/х, ольвын тос 3Х/х,/ 2-3 хүний орц /
Хийх арга: Эхлээд соусаа бэлдэнэ. Улаан лоолоо 4 хувааж зүснэ. Буцалж байгаа усанд 30с орчим байлгаад хүйтэн усанд хийнэ. Улаан лоолын халисыг хуулаад 1см хэмжээтэй хэрчинэ. Лемон , давс ,элсэн чихэрээ хйинэ.Ольвын тосоо хйигээд хутгана.
сонгиноо хэрчээд усанд дэвтээж хурц амтыг нь гаргана.
Усыг нь шүүгээд соусан дээрээ хийж хутгана. .
Гоймонгоо 10мин орчим чанана Хүйтэн усанд сойж усыг шүүж бэлдэнэ.

Соусаа хйиж хутгаад аягалаад хоол бэлэн.

2009년 11월 8일 일요일

Төмсний хайрмал


Орц: төмс 1ш, хулуу 100г, лууван 50г, сонгино 1/2ш, гурил 200г, ус 100г, давс
Хийх арга: эхлээд төмсөө хальслаад ногоо үрэгчээр үрж жижиглэнэ. Хулуу, лууван, сонгиноо угаагаад жижиглэж хэрчинэ. Гурил болон усаа хийгээд хутгана. давсаа хийгээд сайтар хутгана.
Тосоо хангалттай хэмжээгээр хийгээд халсан тосон дээрээ бэлдсэн зуурмагаа хйиж хайрна. Хийхэд хялбар бөгөөд амттай хайрмал бэлэн!!!

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!