2009년 11월 29일 일요일

Жимс, ногоо Бүсгүй таны найз

Толинд харах бүртээ та өөрийн гоо сайхныг мэдэрдэг үү? Эсвэл өөдөөс чинь ядарсан, хуурайшиж, харласан, сэвхтэй, үрчлээ сууж эхэлсэн цонхигор царайтай эмэгтэй харж байна уу? Бүсгүйчүүд үргэлжийн мөнхөд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Мэдээж мөнх биш юмаа гэхэд наснаасаа залуу харагдах, гоо сайхнаа хадгалахад нэн түрүүнд хийх алхам тань арьсаа арчлах, өөртөө анхаарах цаг завыг харамгүй гаргах явдал билээ. Гэхдээ өөрийгөө анхаарч, арьсаа арчлах гэж байгаа нь энэ гээд тэр бүр гоо сайхнаар үйлчлүүлэх боломж бүсгүйчүүдэд тэр бүр гардаггүй. Иймээс охид, бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор арьсаа хэрхэн арчилж болох талаарх зөвлөгөөг хүргэе.

Өргөст хэмх
Арьсыг эрүүлжүүлж, батганы томорсон нүхийг агшааж, арьсыг тэнийлгэж цайруулдаг учраас өнгөө алдсан, ядарсан, нүхжилттэй арьсанд хэрэглэх нь тохиромжтой. Өргөст хэмхийг цэвэрлээд, зөөлөн хэсгийг нь хальстай нь хамт тавих нь хамгийн энгийн арга юм. Эдгээрээс гадна өргөст хэмхээ үрүүлээр үрж бигнэхэд ч илүүдэхгүй шүү.

Гадил
Хэт хуурайшсан арьсыг гайхалтай торгомсог болгох аминдэм уг жимсэнд агуулагддаг. Цэвэрлэсэн гадилыг нухаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 10 минутын дараагаар бүлээн алчуураар зөөлөн арчиж авах бөгөөд тэжээлийн тос түрхэж болно.

Улаан лооль
Батганы нүх, тослог ихтэй арьсанд нимгэн хэрчиж тавих нь үр дүнтэй.

Төмс + сүү
Нэг ширхэг төмсийг арилгаад сүүнд буцалгана. Гаргаж авсан шингэнээрээ арьсаа арчлах нь ядаргааг арилгаж, атриа үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Үхрийн нүд
Тослог арьсанд, нүхжилтийг багасгах зорилгоор шахаж, шүүсийг нь нэг халбага төмсний гурилтай хольж бигнэнэ.

Аарц + нимбэгний шүүс
Арьсаа үргэлж толигор, өнгөлөг, чийглэг байлгахын зэрэгцээ үрчлээтэхээс сэргийлье гэвэл сайтар цэвэрлэсэн аарцнаас нэг халбагыг нимбэгний шүүстэй хольж энэхүү “гайхамшигт витаминийг” бэлтгэж бигнээрэй.

www.goolingoo.mn-c

2009년 11월 28일 토요일

Амьтад бидний хоол биш

2009년 11월 20일 금요일

Дүпү мөөгний салат


Орц: дүпү 1ш /400г/, мөөг-200г, давс, элсэн чихэр-1х/х, цуу-2х/х, сармис-0,5х/х, сонгино, гүнжидийн тос
Хийх арга: дүпүгээ урт шоо дөрвөлжин хэрчинэ.
Мөөгөө гараараа жижиглэж бэлдэнэ.
Дүпүгээ давстай усанд хэсэг байлгаад хайруулын тавганд шараад тавгална. Мөөгөө шарна. Шарахдаа мөн адил давс хийж өгнө. Соусаа бэлдэнэ. Давс, элсэн чихэр-1х/х, цуу/шингэн/-2х/х, гүнжидийн тос, сармис-0,5х/х, сонгино,зэрэгээ жижиглэн хутгаад бэлэн.


Дүпүн дээрээ мөөгөө тавиад соусаа хийгээд бэлэн болно.

2009년 11월 17일 화요일

Улаан лоолын шпагетт

Орц: Улаан лоол 2ш, сонгино 1/2, шпагеттны гоймон 200-250г, лемон 3 Х/х, угсус 3тусал, элсэн чихэр 1 Х/х, давс 1Х/х, ольвын тос 3Х/х,/ 2-3 хүний орц /
Хийх арга: Эхлээд соусаа бэлдэнэ. Улаан лоолоо 4 хувааж зүснэ. Буцалж байгаа усанд 30с орчим байлгаад хүйтэн усанд хийнэ. Улаан лоолын халисыг хуулаад 1см хэмжээтэй хэрчинэ. Лемон , давс ,элсэн чихэрээ хйинэ.Ольвын тосоо хйигээд хутгана.
сонгиноо хэрчээд усанд дэвтээж хурц амтыг нь гаргана.
Усыг нь шүүгээд соусан дээрээ хийж хутгана. .
Гоймонгоо 10мин орчим чанана Хүйтэн усанд сойж усыг шүүж бэлдэнэ.

Соусаа хйиж хутгаад аягалаад хоол бэлэн.

2009년 11월 8일 일요일

Төмсний хайрмал


Орц: төмс 1ш, хулуу 100г, лууван 50г, сонгино 1/2ш, гурил 200г, ус 100г, давс
Хийх арга: эхлээд төмсөө хальслаад ногоо үрэгчээр үрж жижиглэнэ. Хулуу, лууван, сонгиноо угаагаад жижиглэж хэрчинэ. Гурил болон усаа хийгээд хутгана. давсаа хийгээд сайтар хутгана.
Тосоо хангалттай хэмжээгээр хийгээд халсан тосон дээрээ бэлдсэн зуурмагаа хйиж хайрна. Хийхэд хялбар бөгөөд амттай хайрмал бэлэн!!!

2009년 10월 8일 목요일

Дүпү пицца


Орц: pizza fond 30г+ ус 60г, сонгино, амтат чинжүүь мөөг, пиццаны бяслаг, дүпү,
Хийх арга: pizza fond болон усаа хутгаж соусаа бэлдэнэ. Ногоогоо жижиглэж бэлдэнэ. Дүпүний усыг аваад 06-07мм зузаантай хэрчинэ. Хэлбэр гаргаж бэлдэнэ. Дүпүн дээрээ соусаа түрхээд ногоо болон бяслагаа тавина. 200с ийн шарх шүүгээнд 15-20минут шарна.

2009년 10월 5일 월요일

SOS


Дэлхийн хүн амын 20% нь ундны усны дутагдалтай байна.
Долоо хоногт сая орчим хүн дэлхий дээр шинээр нэмэгдэж байна.
Баян амьдардаг хүмүүс болох 20% нь аж үйлдвэрийн инергийн 60%ийг хэрэглэж байна.
Хүн төрлөхтөний хагас хувь нь өдөрт 2 доллар ч хүрэхгүй мөнгөөр амь зууж байна.
Өнгөрсөн 20 жилийн турш хөгжингүй орны хүмүүсийн хог хаягдын хэмжээ 1 хүнээр бодоход 3 дахин өссөн байна.
Нийт дэлхийн цэрэг дайны зардал 7,980 тэр бум доллар байна.

2009년 10월 4일 일요일

Үмх мах уу Үзэсгэлэнт Дэлхий юу?



Үмх мах уу Үзэсгэлэнт Дэлхий юу?
Бичсэн Jo
2009 оны 10-р сарын 05, Даваа гариг, 13:16

Бидний оршин буй ертөнц ямар нэг инергийн хууль, кармын хуульд захирагдан оршиж байдаг ажээ. Дэлхий ертөнц дээр амьдран буй амьд бүхэн ямар төрлийн инерги ялгаруулж байгаагаас шалтгаалаад эх дэлхийн бидэнд өгөх хариу гайхам сайхан цаг агаар, эсвэл гайтай байгалийн гамшиг хэлбэрээр мэдрэгдэж байдаг гэнэ.

Уншигч та бүхэн мэднэ дээ... Сайн явах санааных гэж ардын зүйр цэцэн үгийг бид өдөр тутмын үйл ажилдаа хэрэглэсээр үнэн гэдгийг нь бүхий л монголын ард түмэн мэддэг болсон. Энэхүү үгийн цаад уг шалтгаан нь сайн явах санааных буюу тухайн хүн өөрөө сайн сайхныг бусдад түгээж, сайн сайхныг тасралтгүй бодож үйл хэрэгтээ ашиглах аваас орчлон дэлхий, тойрон буй хүрээлэн орчин, найз нөхөд нь тэр хүнд эргээд сайн бүхнийг “өөрсдийн мэдэлгүй” хайрладаг. “Өөрсдийн мэдэлгүй” гэдэг нь тухайн хүн өөрөө мэдээгүй ч нөгөө инергийн хууль, кармын буюу үйлийн үрийн хууль автоматаар үйлчилдэг гэсэн үг. Энэхүү хууль эх дэлхийд маань ч шууд хамааралтай.

Одоогийн байгаль цаг уурын байдалыг харахад хүмүүн төрөлхөтөн бид ихэнхидээ болохгүй бүтэхгүй зүйлийг хийсээр байгаагаас байгалын гамшиг үер ус, ган гачиг, гал түймэр, эрс хүйтрэл ба дэлхийн дулаарал гэсэн хүмүүн бидний үйлээс шатгаалсан гай гамшигууд шил шилээ залган цуварсаар... Энэ байдлаас харахад хүмүүн төрөлхөтөн бид бусаддаа буюу эх дэлхийгээ хайрлаж, газар шороогоо арчилж тордохгүй, хийж буй үйлдлүүд маань ихэнхидээ муу инерги ялгаруулсаар байгаатай холбоотой.

Хүн төрөлхөтөний ялгаруулж буй хамгийн муу инерги нь “амьтны амь таслах” буюу аль ч шашны номлодог 1-р номлолыг эрс зөрчиж байгаатай холбоотой. Амьтны амийг шууд өөрөө таслахгүй ч гэсэн тухайн амийг нь тасалсан амьтадын махыг идэх нь амьтны амийг шууд хөнөөж байгаатай агаар нэг юм. Энэхүү үйлээ бид шууд сольж чадахгүй ч гэсэн бага багаар, өдөр өдрөөр хичээж махыг аль болох бага, долоо хоногт ядаж ганц өдөр, эсвэл өдрийн хоолондоо ядаж амьтны амь таслаагүй сайн инергитэй хоол идэж өөрсдийгөө бага багаар сайн үйлсэд дасгах хэрэгтэй болжээ! Үнэхээр цаг нь болчихоод байгаа шүү залуусаа! Та бүхэн сайн бодож үзээд бичигч миний болон олон олон эрдэмтэн мэргэдийн эх дэлхийгээ аварцгаая гэсэн уриатай нэгдэхийг хичээгээрэй! Та бүхнээс гуйж байна...

Амьтны амийг таслах үед энэ орчлонгийн хамгийн муу инерги маш хүчтэйгээр ялгарч эх дэлхийн маань муу, сайн инергийн тэнцвэрийг алдагдуулсаар байгаа юм. Та бүхэн үнэндээ буян үйлдэнэ гэж хаа сайгүй мөнгө төгрөг үрэн цацаж байхаар өдөр тутам нэг ч гэсэн амьтныг үхлийн аюулаас аварч эх дэлхийдээ сайн инергийг бэлэглэж буян үйлдээсэй гэж бичигч миний болон манай гаригийн олон эрдэмтэн мэргэд, шашны тэргүүнүүд, гэгээрсэн багш нар хичнээн ихээр хүсч, байгалиа гэсэн бидэнд сая төгрөг хандивлаж байхаар та өөрөө ганц 7 хоног ч болов амьтаны махыг идэхгүй амьдраасай гэж хүсч яваа ажгуу!

Хэрэвзээ бид ганц өдөр, нэг удаа, бүр байя аа гэхэд хагас порц хоолон дээрээ ч гэсэн энэхүү буянтай үйлийг үйлдэж чин сэтгэлээр эх байгалиа хайрлан хамгаалах аваас эх дэлхий маань бидний үйлийг хэзээ ч үл мартан бидэнд элгэмсэг дулаан уур амьсгал, хэзээ ч идэж барахгүй үр тариа, ногоо жимс, үзэж барахгүй үзэсгэлэнт газрууд, бүр цаашлаад баян хангалуун аж амьдралыг бэлэглэнэ гэдгийг хүний нийгмийн оюун санааны их удирдагчид бүгд батлан хэлж байгаа гэдгийг та бүхэндээ уламжилахад бичигч миний сэтгэл үнэхээр өег байна!

Өнөөдөр энэхүү асуудал бүр хэтэрхий аймшигтайдаа тулж НҮБ болон Олон Улсын байгууллагууд, нийгмийн сайн сайхны төлөө гэдэг бүхий л байгууллагууд хамаг хүчээ шавхан идэвхийлэн ажиллаж байгаа боловч олон мянган жирийн иргэд бид тэдэндээ тусалж өөрсдийн үйл хэрэг, үзэл бодолдоо эх дэлхийнхээ төлөө буянтай үйлийг хэрэглэхгүй бол бидний амьдран буй амтдралыг тэтгэгч байгаль дэлхий маань хүн төрөлхөтөн бидний ялгаруулж буй муу инергийг дааж, тэвчиж чадахгүй болох гээд байна шүү дээ... Хүн төрөлхөтөн гэхээр та битгий “Заа би ганцаараа хийгээд яахав” гэж бодоорой! Өнөөдөр өдрийн хоолондоо та амьтны амь таслахгүй хоол ид, орой очоод гэрийнхэндээ үнэнийг ойлгуул, маргааш гэрийнхэн чинь энэхүү үнэнийг бусаддаа дамжуулаг... Ингээд л бид өөрсөдөөсөө эхлээд хүн төрөлхтөнийг бүрдүүлнэ шүү дээ... Монголын уужим сэтгэлт ард түмэн бид “ҮМХ МАХ УУ ҮЗЭСГЭЛЭНТ ДЭЛХИЙ ЮУ” гэдэг энгийн гаргалгааг зөв гаргаж энэ бичлэгийг уншсан хормоосоо эхлэн эх дэлхийнхээ төлөө үмхий махыг бага ч гэсэн тэвчиж чадна хэмээн бичигч миний бие болон Монголын мянга мянган цагаан хоолтон залуус итгэж байгаа шүү... Ганц удаа ч болов махгүй хоолыг идэж үзэцгээе залуус аа!

www.fxmn.biz-s

2009년 9월 23일 수요일

Бид дэлхийн дулаарал, өлсгөлөнтэй тэмцэх ёстой

Цаг алдах тусам байдал хүндэрсээр...

Цаг алдах тусам хүний амь эрсдсээр...

Цагаан хоолтон болох аян дэлхий даяар өрнөж байна

~~~ Бид дэлхийн дулаарлыг цагаан хоолтон болсоноор л зогсоож чадна~~~
~~~~~~~~~~~~~~Өөр юу ч өөрчилж чадахгүй~~~~~~~~~~~~~~~~~
~~~~~~~~~~~~~яагад гэвэл хэтэрхий оройтсон~~~~~~~~~~~~~~~



















go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!