Шар буурцгийн уураг, глутин
Юуны түрүүнд цагаан хоол хийхдээ шар буурцагийн махаа /soy meat/ амталж сурах хэрэгтэй. Шар буурцагийн мах нь амталсан, амтлаагүй гэж хоёр янз байдаг. Харин амтлаагүй шар буурцагийн махыг дараахь байдлаар амтална: /А/
- эхлээд буцлам халуун усанд 15 минут дэвтээнэ.
- дараа нь шар усыг нь арилтал 4-5 удаа зайлна
- зайлсаны дараа усгүй болтол нь базна
- базаж бэлдсэн шар буурцагийн махаа ердийн махтай адил амталж хуурч болно
- шар буурцагийн мах маш хурдан болдог тул бусад зүйлээ гал дээр болгож байх хоорондоо тусгай саванд амтлагч вегетал болон мөөгний амтлагч / үүсүү /, буурцагийн жангаар амталж бэлдээд хоолондоо хийх ба бас ингэж ихээр бэлтгэж хөргөгчд хөлдөөгөөд бага багаар авч хэрэглэж болно.
-Шар буурцагийн махыг өөрийн дуртай ямар ч амтлагчаар амталж, болох ба мах шиг бор хүрэн өнгөтэй болгохын тулд буурцагийн жангаар амталах хэрэгтэй. Бас жаахан ургамлын болоод оливын тос нэмж өгч ч болно.
зураг1- шар буурцгийн мах
зураг2- гурилын уураг / глутин /
Мөн махтай адил хэрэглэж болох зүйл бол гурилын уураг юм /Б/. Үүнийг хэн ч гэрийн нөхцөлд гаргаж болох ба маш амттай, тэжээллэг байдаг.
Хэрхэн гаргаж авах вэ /глутин/:
Орц:
Дээд гурил 1 кг
Ус 400-600мг
Хийх арга:
Гурилаа шингэвтэр зуурч гялгар уутанд буюу саванд хийж 2-4 цаг орчим байлгаад савтай хүйтэн усанд хийж базах ба цардуулыг гүйцэд угаах з замаар усыг хэдэн удаа солино. Гаргаж авсан уян хатан, сунамхай шинж чанартай хэсгийг глутин уураг гэх ба 1 кг гурилаас 350 г орчим глутин гарна гэж тооцоолдог. Үүнийг буузны гурил шиг жижиг хэмжээтэй таслаж нимгэн элдээд шарах юмуу жигнэж болгосны дараа хэрчээд төрөл бүрийн хоолонд мах орлуулан хэрэглэж болно.
http://www.vegan.mn/index.php?option=com_content&view=article&id=93:2011-03-30-11-13-01&catid=5:-1&Itemid=42