Please don't eat me!
Меламинтай сүү, өнгө оруулагчаар будсан хуучин талх, "формальдегид"-тай цуу, химийн бүдисоор борлсон тарвас гээд хүнсний аюулгүй байдлын талаарх шуугиан БНХАУ-д тасрахгүй бололтой. Оло мянган хүнийг хорлосон энэхүү дуулиант хэрэг дээр сүүлийн үед "Гахайн махны" гэх бас нэг хэрэг дэгдэв. Хятадын мах боловсруулах үйлдвэрүүд амьтны нэмэлт тэжээл болгон өгөхийг хориглосон "Клебутерол" хэмээх эмээр бордсон гахайн махыг зах зээлд нийлүүлснээс болж хэдэн арван хүн өвчлөөд байгаа гэнэ. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа энэ хорлол өнгөрсөн оноос эхэлсэн аж. "Клебутерол" гэдэг нь "астма" буюу гуурсан хоолойн багтраа өвчний үед эмчийн заавраар уудаг мөн бодибилдингийн тамирчид өөхөө багасгаж, булчингаа нэмэхийн тулд хэрэглэдэг гэнэ. Гахайн нэмэлт тэжээл болгон ашигладаг өөхийг нь багасгаж бараан мах болгох зорилгоор зорилготой аж/муухай амьтад/. "Клебутерол"-оор тэжээсэн мах өөх багатай, үхрийх шиг бараандуу өнгөтэй болдог учираас дээд зэрэглэлийн маханд тооцогдож үнэ өндөр байдаг байна. хятадын мэргэжлийн байгууллагаас "Клебутерол"-ыг амьтны тэжээлд хэрэглэхийг хориглосон байна. гэвч ашиг хонжоо хөөцөлдсөн махны үйлдвэрүүд хууль бусаар энэ эмийг ашигласаар байна. "Клебутерол"-той гахайн махыг идсэн хүн дотор муухайрч, бөөлжих, суулгах, ходоод өвдөх, толгой эргэх зэрэг нөлөө үзүүлнэ.
Өдрийн сонин-с мэдээ авав.