2011년 7월 2일 토요일

Кришна ухамсар /Цагаан хоолны газруудын хаяг/



Кришна бурхан

Кришна нь “бүхнийг өөртөө татагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд Дээд Бурханы Бодгалийн мөн чанарыг илтгэсэн хамгийн гол нэр юм.

Би амьд оршнол бүрийн зүрхнээ залран байдаг бөгөөд ой санамж, мэдлэг болон марталт— энэ бүхэн нь Надаас гардаг. Бүх Ведийн зорилго бол Намайг таньж мэдэх. Үнэндээ, Ведантын жинхэнэ бүтээгч хийгээд бүх Ведийг хамгийн сайн мэдэгч нь бол Би бөлгөө.

Бхагавад- Гита 15-15

Цагаан хоолны газрын хаяг


Говинда ресторан нь шинээр нээлтээ хийсэн бөгөөд Кёкүшюзан tower-ийн 2 давхарт байрлаж байна.

Ведийн соёлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг www.veda.mn сайтнаас авна уу.

Лимоны ач тус ба хэрэглээ



Лимон нь элэг цэвэршүүлдэг бөгөөд бие организмыг халдварт өвчнөөс хамгаалдаг лейкоцит хэмээх бодисын үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн биеээс сөрөг энергийг хөөн гаргах ба сайн энерги хуримтлах боломжийг бүрдүүлдэг байна. Өдөр тутамд лимоны шүүсийг хэрэглэж байх нь маш сайн бөгөөд гадуур зарагддаг лимоны хүчлийг буцалсан халуун усанд хэдэн тусал тусаагаад дээр элсэн чихэр хийгээд уухад маш гоё амттай байдаг.



Тахлын группын өвчний үед нимбэгийн шүүсийг өдөр бүр уух буюу лимон идэх хэрэгтэй. Ханиад хүрсэн үед өдөрт 2 -3 удаа лимоны хэдэн дуслыг хамартаа дусаа. Ангина буюу хоолой өвдсөн үед лимоны шүүсээр хоолой зайлах буюу шүүсийг уух "устай холиод хоолойгоо зайлна".Элгийг цэвэршүүлэхэд лимоны шүүсийг өлөн элгэн дээрээ уу.Үүнд нэг ширхэг лимоныг гурван хэсэг болгон зүсээд буцалгасан усанд хийгээд өглөөгүүр ууна. Мөн төв мэдэрлийн системийн хямралыг арилгах,тайвшруулахад ач тустай.

1. Буцалсан усанд хэдэн дусал тусааж уух. Жоохон гашуун байвал элсэн чихэр хийгээд уухад гоё амттай байдаг.

2. Байнанд усанд орохдоо усандаа хэдэн туслыг тусааж орох. Биеээс сөрөг энергийг хөөж энергийг сайжруулна.

Эмхтгэж бэлтгэсэн: Уранцэгцэг^^

Дэлхийг тойрон аялаж цагаан хоолны 80 жор цуглуулсан нь

Калифорн мужийн нэг гэр болох Питер Мезель, Фейт Д’Алюизио нар єєрсдийн бичиж буй номондоо баримт материал цуглуулахын тулд нэг сая доллар, гурван жил зарцуулжээ. Тэд дэлхийг тойрон аялаж 80 гаруй орон, улс vндэстний тєлєєлєлтэй уулзаж єдєрт ямар цагаан хоолоор хоололдогийг судлажээ. Аялалын vр дvнд олон vндэстний цагаан хоол, тэжээллэг чанарыг хооронд нь харьцуулсан сонирхолтой номыг бvтээжээ. Хэрэв таны єдєрт идэж буй цагаан хоол Массаи омогийн дайчныхаас юугаар ялгаатайг мэдэхийг хvсвэл энэ номноос хариултаа олж авч болно.

1. Чикагогийн монтажчин Жефф Девайн єдрийн цагаан хоолоо барьж буй 50 давхар барилгынхаа ажлын байран дээр иддэг. Жефф Девайны ажил хvнд хvчир олон цагаар гадаа ажилладаг. Иймд тэрбээр сайн идэх ёстой. Тvvний хоногийн хоолны калорилог чанар нь 6600 ккал-д хvрдэг. Жеффийн биеийн єндєр 185 см, жин нь 106 кг, нас 39. Ингэхлээр тэрээр бие галбирын хувьд чамлахааргvй сайхан. Жефф Девайн єєрийн эрvvл мэнддээ их анхаарч тvргэн хоолны газарт хоол иддэггvй, харин гэртээ бэлдэж авчирсан vдийн хоолыг иддэг нэгэн.



2. Энэ бол Кенийн Нарок хотоос холгvй орших тосгонд єнєр гэр бvлээрээ амьдардаг Масаи омгийн дєрвєн эхнэртэй удирдагчийн гуравдугаар эхнэр Нулькисаруни Таракуайгийн єдєр бvр иддэг хоол. Зэрлэг зааны унагасан модон дээр эгнvvлэн тавьсан саванд тvvний иддэг хоол байна. Одоо Нулькисаруни Таракуай 38 настай. Биеийн єндєр нь 165,1 сантиметр, жин нь 47 кг. Тэрээр єдєрт 800 ккал хэрэглэдэг. Нулькисаруни Таракуайханыхан єтєг бууцыг шороотой хольж барьсан сууцанд амьдардаг. Масаичуудын vндсэн эрхлэдэг ажил нь мал аж ахуй. Омог хагас нvvдлийн маягаар амьдардаг. Эрдэнэ шишний кааш, сvvгээр ихэвчлэн хооллодог. Омгийн баяр ёслолын vеэр vхрийн цус уух удаа бий.



3. Сяо Ся-ли бол мэргэжлийн акробатчин хятад эмэгтэй. Тэрбээр Шанхай хотын “Циркийн ертєнц”-ийн тайзан дээр тоглодог. Бусад акробатчдын нэгэн адил жингээ хадгалан барих ёстой байдаг. Сяо Ся-ли 16 настай, биеийн єндєр нь 157 см, жин нь 44,8 кг. Єдєрт 1700 ккал хэрэглэдэг. Сандал дээр тvvний єдєр бvр иддэг хоол байна. Сяо Ся-ли бvvр бага байхдаа циркэд тоглож эхлэсэн байна. Эдvгээ Сяо Ся-ли сургуулилтаа хамтлагийнхаа нєхдvvдтэй vргэлжvvлж байна. Тэрээр єдєрт 5-аас доошгvй цаг дасгал хийх ёстой. Єдєр бvр тайзан дээр гарч vзvvлбэр vзvvлдэг. Vзэгчид тvvнийг баяртай хvлээж авахад Сяо Ся-ли дуртай.



4. Египетийн Каир хотын захад орших тэмээ зардаг Биркаш зах. Тэмээний наймаачин Салех Абдул Фадлалла єдрийнхєє хоолыг бидэнд толилуулж байна. Тэрээр 40 настай. Биеийнх нь єндєр 172 см, жин нь 74,7 кг. Єдєрт дунджаар 3200 ккал хэрэглэдэг.



5. Латвийн Рига хотын залуучуудын цєєхvvл дуучдын хамтлагийн хєгжмийн зохиолч Анси Саука удирддаг. Тєгєлдєр хуурын таган дээр тvvний єдєрт иддэг хоолны зургийг авах саналыг зєвшєєрчээ. Анси Саука 36 настай, биеийн єндєр нь 182,8 см, жин нь 82,8 кг. Єдєрт дунджаар 3200 ккал хэрэглэдэг. Тєгєлдєр хуурчийн мэргэжил нэлээд их энерги зарцуулдаг хєдєлмєр. Анси Саука тєгєлдєр хуурынхаа ард 1 цаг сууж тоглоход ойролцоогоор 110 ккал зарцуулдаг.


6. Тєвдийн Платогийн сvмийн тэргvvн ламын єдєрт иддэг хоол ширээн дээр байна. Тэрбээр 45 настай. Тvvний биеийн єндєр нь 165,1 см, жин нь 71 кг, 4900 ккал хэрэглэдэг.



7. Иракийн дайнд оролцож явсан 30 настай дайчин Фелипе Адамс єєрийн єдрийн хоолыг танилцуулж байна. Одоо Фелипе Адамс хамаатнуудынхаа хамт Калифорнийн Инглвудэд амьдарч байна. Тvvний биеийн єндєр нь 177 см, жин нь 61 кг. Єдєрт 2100 ккал хэрэглэдэг. Фелипе Адамс хєгжлийн бэрхшээлтэй тул тэргэнцэр ашигладаг. Багдадад алба хааж байхдаа мэргэн буудагчийн суманд єртєж хєл нь хєдєлгєєнгvй болсон. Тvvнийг одоо болтол vе мєчнийх нь євчин шаналгаж байдаг.



8. Питер Мезель, Фейт Д’Алюизио нарын бичсэн «Миний идэх ёстой хоол: дэлхийн цагаан холны 80 жор» хэмээх номын хавтасны зураг.



Маш сонирхолтой гоё ном байна шүү.
Мэдээлэлийг дараах сайтаас хуулбарлав:http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8247335

2011년 7월 1일 금요일

Өлөн дээрээ идэж болохгүй хүнсний зүйл




Хэрэв та турахыг хүсч хоолоо сойж байгаа бол аль болох илчлэг багатай зүйл идэж байгаа нь гарцаагүй. Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч ийм үед зарим хоол хүнс хоол болохоосоо хор болох нь их байдаг аж.
Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хvчил их агуулдаг болохоор ходоодны хvчилтэй химийн урвал vvсч
уусдаггvй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу vvсгэх аюултай.
Хvйтэн ундаа
Өлнөөр янз бvрийн хvйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал vvсгэж, алсдаа олон зvйлийн исгvvрийг тvргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин vvсгэнэ.
Боов боорцог
Онцын аюул байхгvй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгvй хvнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хvнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгvй.
Гадил
Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хvний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зvрхний судсанд саатал vvсгэн эрvvл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нvдний өвчин vvсгэх аюултай. Бас саахар нь хvчиллэг чанартай хvнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хvчил шvлтийн тэнцвэр болон олон зvйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрvvл мэндэд ашиггvй.

http://www.doldon.com/xe/sambar8/70480

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!