2008년 12월 28일 일요일

Махгүйгээр хуушуур хийж сурцгаая!!!!


Орц:
гурил- 200гр
лууван- 50гр
байцаа - 50гр
шар буурцагны мах -50гр
төмс-50гр
ургамлын тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж хуушуур хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. зөвхөн махний оронд шар буурцгийг ашиглана. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар зайлж усгүй болтол нь базаад жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Гурилаа бүлээн усанд зуурна. Лууванг үрж бэлдэнэ. төмсийг агшаагаад нухашлаад бэлдэнэ. ногоогоо (лууван сонгино өөрийн дуртай ногоо) жижиг хэрчиж бэлдэнэ. Ногоогоо жигнэх буюу усанд чанаж бэлдэнэ.
Хийх арга:
амталсан буурцагны махаа байцаа, лууван, сонгинотой хийж хутган амтлагчаар амтална. дараа нь төмсний нухашаа хийж холицоо бэлдэнэ. гурилаа таслан элдээд хуушуураа чимхэнэ. Гурилыг болтол нь шархад л хуушуур бэлэн болно.
Та ширээгээ оорийн дуртай зууш салатны хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй!

Махгүйгээр цуйван хийж сурцгаая!!!!


Орц:
гурил- 200гр
амтат чинжүү- 150гр
хар мөөг - 50гр
лууван гэх мэт өөрийн дуртай ногоогоо хийж болно.
шар буурцагны мах -50гр
ургамлыn тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж цуйван хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. Zөвхөн махний оронд шар буурцгийг ашиглана. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар зайлж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Гурилаа бүлээн усанд зуурна. гурилаа элдээд ургамалын тос түрхээд 20мин жигнэнэ. хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ. ногоогоо (лууван өөрийн дуртай ногоо) нарийн хөндлөн хэрчиж бэлдэнэ. Ногоогоо жигнэх буюу усанд чанаж бэлдэнэ. Сонгиноо мартах шахлаа нарийн хэрчиж бэлдэнэ.

Хийх арга:
Ургамалын тосоо хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна. амталсан буурцагын махаа хэмэж хуурна. дээр ни ногоонуудаа хийж хуурахдаа жан дусааж өгнө. Жигнээд харчсэн гурилаа бага зэрэг амтлагчтай хийж савны тагийг тавиад галийг багасгаж 2-3 мин болгоод холиход амтат цуйван бэлэн болно.
та ширээгээ оорийн дуртай зуушны хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй!

Махгүйгээр будаатай хуурга хийж сурцгаая!!!!


Орц:
будаа- 200гр
амтат чинжүү- 150гр
хар мөөг - 50гр
лууван гэх мэт өөрийн дуртай ногоогоо хийж болно.
шар буурцагны мах -50гр
ургамлын тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж будаатай хуурга хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. зөвхөн махний оронд шар буурцгийг ашиглана. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Будаагаа агшаана. хар мөөгийг буцалсан усанд 10мин дэвтээнэ. мөөгөө усаар 2-3 удаа зайлна. Нарийн жижг төрвөлжин хэрчинэ. Лууван чинжүү сонгиноо харийн хэрчиж бэлдэнэ.

Хийх арга:
Ургамалын тосоо хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна. Бэлдсэн луувангаа нэмэж шарна (удаан болдог ногоонуудаа эхлээд шарна). Бас дээр нь чинжүү бууцагны мах мөөгөө нэмэж хуурна. Агшаасан будаагаа амтлагч хийж хутгаж бэлэн болгоно.
Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй!

Махгүйгээр бууз хийж сурцгаая!!!!



Орц:
гурил- 200гр
лууван- 50гр
төмс- 50гр
шар буурцагны мах -50гр
ургамлын тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:
Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй! *-*
шараад идвэл бүр ч амттай!!!!!

Цагаан хоол олон талын ач тустай.


Мэдээж Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой гэнээ. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.

Буурцагт ургамлын уургийн агууламж махныхаас илүү
Цагаан хоолонд махны оронд дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, шар буурцаг, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн юун түрүүнд ордог. Жимс, хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодис, хэт исэлдлийн эсрэг бодисуудаар баялаг, эрүүл саруул, урт удаан амьдралыг тэтгэгч сайн чанарын эслэг агуулж байдаг.
Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү? Хүн байгалийн ангиллын хувьд өвсөн тэжээлтний бүлэгт багтдаг байна. Тэгээд ч эрдэмтэд хүний ажил үйлс бүтэмж муутай, уур уцаар ундуу ихтэй байдгийн далд утга нь маханд байдаг гэж үзэж байгаа бололтой.

Хүн энергийнхээ 10 хувийг хоолноос авдаг
Буурцагт ургамлын уургийн хэмжээ махныхаас илүү байдаг. Дэлхий нийтийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эхний байрт буурцагт ургамал ордог гэнэ. Мах их иддэг хүн хамгийн өвчлөмтгий. Хүн энергийг гурван янзаар авдаг. Агаараас 70, нойрноос 20, харин хоолноос 10-хан хувийг авдаг байх юм.
Өвсөн тэжээлтний хөлс ялгаралт арьсаараа гардаг байхад араатных амаараа гардаг аж. Араатны гэдэс биеийн уртаасаа гурав дахин илүү байдаг бол өвсөн тэжээлтнийх 8-12 дахин урт байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Бидний идэж, уусан хүнсний бүтээгдэхүүн дөрөв, тав хоногийн дараа ялгарч гадагшилдаг. Харин араатан амьтан богино гэдэстэй учир хоёр өдөр хүрэхгүй хугацаанд гадагшлуулдаг байх юм.
Хүний бие 70 триллион эсээс тогтдогоос хоёр сая нь хавдрын эс. Гэдсэнд удсан махнаас үүссэн ялзмагаас хорт хий ялгарна. Хорт хий ялгарах бие дэх хавдрын эс идэвхждэг. Энэ бүхнээс үзэхэд хоолонд хэрэглэдэг махаа багасгах, болж өгвөл махнаас татгалзах нь олон талын ач холбогдолтой.
Махан хоол идэхгүй нэг өдөр өнжиж чадахгүй гэсэн үгийг бид захын хүний амнаас сонсдог. Та нэг өдрийн хоолныхоо махны оронд шар буурцгийн бяслаг хийгээд үзээрэй. Махтай идмээр байвал хоолонд орох махныхаа талыг хийгээд, үлдсэнд нь шар бууцгийн бяслаг хийчих. Ийн өдөр ирэх тусам хоолонд орох махныхаа хэмжээг багасгаад бай. Тэгэх тусам мах идэх хүсэл тань буурна. Хэсэг хугацааны дараа өмнө нь хэлж байсан “Махгүй бол амьдар чадахгүй” гэсэн үгээ буцаахад хүрэх вий.

Мацаг барихдаа сайн үйлийн тухай бясалгадаг
Зөв хооллох урлагийн дэг жаягт чухал хэрэгтэй нэгэн зам бол мацаг барих. Мацаг барихын эхлэл нь цагаан хоол идэх гэж ойлгож болно. Хүн хоол идэхгүй байлаа гээд өлсөөд үхчихгүй. Учир нь ургамал, салхинаас энерги авч байдаг.
Нэг өдрийн буюу цөөн хоногийн мацаг барихад үдээс хойш юм идэхийг цээрлэдэг.

ондгой тоотой өдөр мацаг бариарай
Эрүүлжихийн тулд мацаг бариарай. Ходоод хоосон байлаа ч гаднаас олдсон энергийг “идэж” байдаг аж. Өлсгөлөн үед бие дэх нянгуудыг эсүүд идэж эхэлдэг байна. Хүний ходоодны ханан дахь тэмтрүүл шим тэжээлийг сорж байдаг. Мах иддэг хүний ходоод мөлгөр болж өнгөр тогтдог. Тиймээс мацаг бариад эхлэхэд ходоодны ханан дахь өнгөр арилж, цэвэршдэг гэж хоолны мэргэжилтнүүд ярьж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өвчлөмтгий, архаг хууч өвчтэй байдаг. Тарган хүн өөрийгөө эрүүл, өөдрөгөөр төсөөлж чаддаггүй.
Хэрэв мацаг барихаар шийдсэн бол эхлээд хагас өдрийн мацаг бариад үз. Ингэхийн тулд ходоод гэдсээ маш хөнгөн байлгах хэрэгтэй
-2-3 хоногийн өмнөөс халуун хоол идэхээс татгалзаарай. Тэгэхэд ходоод агшина
-Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү
-Сарын шинэдээр мацагаа эхлээрэй. Мацагийг 3, 5, 7 хоног буюу сондгой тоотой хоногийг сонгоорой.

Мацаг тайлах нь мацаг барихаас хэцүү
24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг.
Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй цэвэр зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь биен дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс жирийн хоолонд ороорой

Хүнсний ногоо болон жимсэнд ямар витамин ихээр агуулагдах талаар танилцуулья.


Витаминууд Хүнсний ногоо, жимс
Витамин В1 -тиамин байцаа, вандуй, буурцаг, талханд
Витамин В2-рибофлавин ямар ч нарийн ногоонд, цэцэгт болон бөөрөнхий байцаа, ногоон сонгино ногоон буурцаг, гүзээлзгэнэ
Витамин В3 хүнсний бүх төрлийн шинэ ногоонд
Витамин В төмс, хар талх,
Витамин В. төрөл бүрийн шинэ ногоо, ногоон вандуй,
Витамин В12 шинэ жимс ногоо,
Витамин С бүх төрлийн хүнсний ногоо жимсэнд.100 г байцаанд дунджаар 100-200 мг чинжүүнд 200-400 мг, яншүйнд 100-190 мг, ногоон сонгинод 15-60 мг, манжин 25-30 мг, улаан лууванд 20-30 мг, төмсөнд 10-30 мг, улаан лоолинд 20-40 мг өргөст хэмхэнд 5-10 мг, шар лууванд 5-10 мг хэмжээтэй байдаг.
Витамин РР- никотины хүчил бүх төрлийн жимс, жимсгэнэ, улаан манжин, шар луувавд
Витамин A бүх төрлийн ногоон ургамал, 100 гр бууцай, чинцай, салат, байцаа, ногоон буурцаг, хүнсний шош зэрэгт 0,4-2,5 мг, шар лууванд9-12 мг, улаан лоолинд1,5-2,0 мг,
Витамин Д , масло, сүү, төрөл бүрийн ногоон ургамал, мөөг зэрэгт их хэмжээгээр
Витамин Е ургамлын тос, чацаргана, чинцай, салат, байцаа, шинэ ногоонд
Витамин К төрөл бүрийн шинэ ногоо, бууцай, чинцай, байцаанууд, улаан лоолинд

Хавдрын эсрэг хооллолт ба хүнсний ногооны ид шид


Хүнсний ногоо нь хүний биемахбодийн хэвийн өсөлт хөгжилтийг дэмжиж , эрүүл чийрэг байлгах төдийгүй хөдөлмөрлөх чадварыг улам сайжруулдаг төрөл бүрийн витамин, эрдэс давс, ус, шим тэжээл бүхий нүүрс усаар элбэг байдаг. Хүнсний ногоо, үр тариа, мөөгөнд зохих хэмжээний тос, уураг агуулагдана. Хүн өдөр болгон хоолондоо шинэ ногоог хэрэглэх нь нэн чухал билээ. Ямар нэгэн ногооны ихэнхи хэсгийг ус эзэлдэг. Жишээ нь сармисны 65%, өргөст хэмх, ногоон байцааны 95-96%-ийг ус эзэлнэ. Эрүүл аж төрөхийн тулд хүн хоногт хэрэглэх хоолны шим тэжээлийн 15-20%-ийг жимс, ногоогоор хангах ёстой. Хүнсний ногоонд тос 1%, уураг 15-20% агуулагдах ба хуурай бодисын зонхилох хэсэг нь эслэг, цардуул, сахар юм. Эслэг нь бие махбодид шингэц муутай боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг ба хоолны илчлэг ихдэхээс хамгаалдаг байна. Мөн эслэг болон пектин нь хоол боловсруулах явцад үүссэн хорт бодисыг шингээж хүний бие махбодиос гадагш ялгаруулдаг ач тустай. Хүнсний ногоо нь хүний бие махбодид физиологийн шүлтлэг давсыг бий болгож , махан хоолыг саармагжуулж, шингэлтийг нь сайжруулан хүчил, шүлтийн тэнцвэрийг хэвийн байдалд нь хадгалж , бодисын солилцоог идэвхжүүлнэ. Хүнсний ногоо. болон жимсэнд хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай төмөр, кали, магни, фосфорын давснаас гадна олон төрлийн витамин, бичил элементүүд элбэг байдаг. Иймд хүнсний ногоог витамины эх уурхай гэж олон эрдэмтэд үздэг. Витаминыг эмийн хэлбэрээр хэрэглэхээс илүү шинэхэн ногооноос авах нь илүү их ач холбогдолтой. Хүний бие махбодид шаардлагатай С витамин, каротиныг үндсэндээ хүнсний ногоо л хангана. Хүнд хоногт 75-100 мг витамин С хэрэгтэй бөгөөд үүнийг 30-50 г чинжүү, 50 г яншуйн навч, 120 г байцаа, 150 г бууцай, 170 г улаан лооль, 100 г улаан луувангийн аль нэг нь хангаж чадна. Тэгвэл А витамины хоногийн хэрэглээ 1,5-2,5 г байдаг. Ийм хэмжээний каротиныг авахын тулд хоногт 50 г чинжүү, 60 г шар лууван, 250 г улаан лооль, 100 г сонгино, бууцай, гоньдны навч зэргийн аль нэгийг нь идэхэд л хангалттай.

Хүнсний ногооны найрлаган дахь нүүрс. ус, чихэр, цардуул нь эслэгийн байдалтай байдаг. Төмс илчлэгийн хувьд 3-5 дахин ихийг агуулдаг. 100 грамм шинэ төмс нь хүний биед 30,3 ккал дулааны энергийг өгч чадна. Хүн хоногт 300-400 грамм төмс хэрэглэх нь зохистой. Төмсний булцуунд 23,6 % нь хуурай бодис байдгийн Иймээс насанд хүрсэн дотор цардуул гол суурийг эзэлдэг. Мөн төмсний найрлаганд С, В витаминууд хамгийн ихээр агуулагддаг. Хүмүүсийн бүтэн жилд хэрэглэх С витамины 40%-ийг төмс хангаж чадах тул энэ ногоо их ашигтай нь харагдаж байна. Хүн төрөлхтөн хүнсний ногоогэрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэж ирсэн ба энэ ач холбогдлыг зарим нэгтөрлийн ногоон дээр авч үзье.

Байцаа


Газар дундын тэнгис, Баруун Европын тэнгис далай орчмын нутгуудаас гаралтай бөгөөд Монгол оронд бөөрөнхий байцаа / белокочанная капуста/, булцуут байцаа / кольраби/, улаан байцаа, хятад байцаа, цэцэгт байцаа, брюсселийн байцаа, брокколи зэргийг тариалж байна. Байцаа амт чанар сайтай, зарим өвчнийг анагаах чанартай. Бүх л төрлийн байцаанууд олон янзын витаминаар баялаг. Тухайлбал бөөрөнхий байцаанд 0,З грамм орчим витамин агуулагддаг бол цэцэгт байцаа нь 2, брюсселийн байцаа 3 дахин их витаминтай.
Байцаанд I 100 гр/
витамин С- 31,9-141,9 мг
витамин A - 2 мг%
витамин В - 0,22 мг%
витамин В2 - 0,6 мг%
витамин РР - 2,7 мг%
витамин К- 4 мг% хүртэл байхаа сгадна Р, Д, Е витаминууд бас байдаг. Хүний хүнс тэжээлд ямар ч зүйлээр үл орлуулах чухал ач холбогдолтой аргинин, гистидин, лизин, триозин, треонин, триптофан, цистин зэрэг амин хүчлүүд, нимбэг, хурган чихний органик хүчил нилээд их хэмжээгээр агуулагдана. Байцаанд байх фолийн хүчил цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цус багадахаас сэргийлнэ. Мөн найрлаганд нь байх тартараны хүчил хэт таргалалтаас хамгаална. Байцааны эслэг чанар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж , хоолны шингэцийг сайжруулна. Шинэ байцааны шүүсийг ямар нэгэн шархыг анагаахаас гадна амны хөндийн үрэвслийн үед зайлж хэрэглэдэг. Мөн байцааны шүүсэнд сахар нэмээд ханиалгах, хоолой сөөх үед хэрэглэвэл үр дүн сайтай. Байцааны навчинд сүрьеэгийн үүсгэгч савханцар, алтлаг стафилококк зэрэг нянгуудыг хөнөөх фитонцид гэдэг бодис байдаг. Хүний бие махбодид шаардлагатай төмөр, натри, кали, фосфор, магни, хүхэр, төрөл бүрийн давс зэрэг эрдэс бодисууд агуулагдахаас гадна байцаанд орших нүүрс ус, эслэг бодисууд нь судас хатуурахаас сэргийлж, холестериныг их хэмжээгээр биеэс гадагш ялгаруулдаг байна. Байцаанд агуулагдах ургамлын хоёрдогч бодис болох глюкосинолат нь нянгийн өсөлт үржлийг зогсоосноор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй. Байцааны төрлийн ногоог их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нарийн, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдэл маш бага байдаг байна.

Бууцай /шпинат/


Хүйтэнд тэсвэртэй эрт болцтой навчитногоо юм. Бууцайнд төрөл бүрийн витамин, кали, кальци, йод, төмөр ихээхэн хэмжээгээр агуулагдана. Ногоонуудын дотроос хамгийн ихээр уураг агуулдаг ногоо бол бууцай юм. Иймд бууцайг хүч тамирын ногоо гэж нэрлэдэг.

Сонгино

Манай оронд сонгинолог ногооны төрлөөс бөөрөнхий, урт, тачир сонгинууд, жууцай, сармис зэргийг өргөн тариалж хоол хүнсэндээ ихээр хэрэглэж байна. Бидний өдөр тутмын хооллолтыг сонгиногүй төсөөлөхөд хэцүү билээ. Сонгиногүй хоол, зууш нь ямар их амтгүйг хүн бүхэн мэднэ. Сонгинолог ургамлууд фитонцидыг агуулна. Энэ нь бичил биетэн, өвчин үүсгэгч нянгууд, мөөгөнцрийн өсөлт үржлийг зогсоодог бодис. Фитонцид нь нүдэнд үл үзэгдэх ба ууршиж амархан шингэдэг юм. Сонгино нь хүний хрол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, хоолны дуршлыг нэмнэ. Түүний найрлаганд глюкоз, фруктоз, эфирийнтос, олон төрлийн витаминууд багтана. Хальсанд нь сахар 6% орчим байх тул сонгиныг хайрахад гашуун бодисууд дэгдэн ууршиж амттай болох бөгөөд сахарын бодис нь түлэгдэж улаавтар өнгөтэй болдог. Сонгино дахь сахар нь хоолонд амт оруулахаас гадна хүний биед илч өгнө.

Бөөрөнхий сонгино

Бөөрөнхий сонгины найрлаганд хуурай бодис нь 12-20%,чихэр 5-10% хүртэл байх ба зонхилох хэсэг нь нүүрс ус юм. Булцуунд нь чихэр 9-10% -ийг эзэлдэг. Сонгины дотоод хэсгийн шүүслэг зузаан хальс нь хуурай бодис, нүүрс усаар баялаг. Энэ ногоонд төрөл бүрийн витаминууд, нэн ялангуяа С витамин ихээр агуулагдана. Урт сонгино. Олон наст ургамал. Хятад, Дорнод Сибирээс гаралтай гэж үздэг. Урт сонгинод С витамин 105 мг%, витамин В1 -0,002мг%, В2-0,026мг%, каротин, витамин РР , эрдэс давс, кали, магни, төмөр зэрэг нэн чухал бодисууд ихээр агуулагддаг.

Алтайн нутгийн сонгино

Энэ төрлийн сонгино нь аагамтсайтай, витамин.тэжээллэг чанараараа таримал сонгиныг бодвол илүүтэй байдаг. Манай ард түмэн эртдээр үеэс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн билээ. Алтайн сонгино нь аскорбины хүчлээр / витамин С/ их баялаг, навчиндаа 877 мг%, булцуундаа 257 мг%, каротин 68,8%-ийг агуулна. Сонгиныг амандаа 3-5 минут зажлахад өвчин үүсгэгч төрөл бүрийн нянгуудын идэвх буурч устдагбайна. Мөн шилэн саванд мах хийж дээр нь сонгино тавивал чанараа удаан хадгалж чадна.

Сармис

Нарийн шугаман навчтай, ганд тэсвэртэй ногоо. Сармисны цэвэр хумсны хуурай бодисын найрлаганд уураг 6,7%, тослот 0,6%, чихэр26,3%, эслэг 0,77% тус тус ордог. Үүнээс гадна витамин С 140 мг % байх бөгөөд эфирийн тосоор баялаг тул өвөрмөцүнэр, амтыг бий болгоно. Сармис нь фитонцидыг ихээр агуулдгаараа элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах, бөөр, зүрх судас, уушигны өвчнүүдийг анагаах олон талын үйлчилгээтэй. Сармисыг удаан шарж шүүсийг нь авах замаар уушигны хатгаа, багтраа/ астма/, хөхүүлж ханиалгах үед цээж, хоолойд түрхэж хэрэглэдэг. Мөн сармисанд агуулагдах, түүний өвөрмөц үнэр болон гашуун чанарыг нь хариуцдаг сульфид гэдэг бодис нь хорт хавдрын эсрэг нилээд хүчтэй зэвсэг болдог байна, Сульфид нь антиоксидант буюу чөлөөт радикалуудыг саармагжуулах, бодисын солилцоонд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах үүрэг гүйцэтгэдэг тул хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна цусны бүлэгнэлт болон дархлалын системд эерэгээр нөлөөлнө. Эдгээр бодисууд шүлс ба ходоодны шүүсний ялгаралтыг зохицуулж нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хоол боловсруулалтыг дэмждэг байна. Мөн артерийн судаснууд дахь холестерины хэмжээг бууруулснаар зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Сармис төрөл бүрийн эмийн бүрэлдэхүүнд оролцдог учраас хүнс болон эрүүл ахуй, эмчилгээний ач холбогдолтой ногоо юм.

Эрүүл хооллолтын дүрэм


1. Хоолыг удаан зажилж ид. Ингэвэл хоолны шингэц сайжирна .
2. Хооллох үедээ давхар өөр зүйл хийхгүй байх. Тухайлбал, зурагт үзэх, сонин унших, хооллох үедээ маргах …
3. Өлсөхийг мэдэрсэн үедээ л хооллож бай. Мөн өдрийн тогтмы шингэц муудаж, хорт бодис ялгарах үндэс болж талсжин үенд хуримтлагддаг.
4. Хэт цадтал идэхгүй байх.
5. Урьдчилж, нөөшилж бэлтгэхгүй байх. Шинэхэн бэлтгэсэн хоол хүнс илүү эрч хүч, аминдэмийг өгдөг.
6. Ногоо, жимс нийт хоол хүнсний тал хувийг эзлэвэл сайн. Улирлын чанартай салат, шинэхэн шүүс ууж бай. Ногоо, жимс нь химийн бодис хэрэглэсэн үед л бие организмд хортой үйлчлэлтэй болдог гэдгийг мартаж болохгүй шүү.
7. Аль болох их шингэн хэрэглэ. Өглөөг нэг стакан бүлээн ус ууснаар эхэл. Усандаа зөгийн бал, нимбэг хийвэл бүр ч сайн. Ус уусны дараа 20 – 30 минутын дараа өглөөний унд уух хэрэгтэй. Үдийн хоол идтэл хагас цаг тутамд, хооллосны дараа хоёр цаг болоод шингэн хэрэглэ.

Мөстэй жүрж


Амралтын өдрүүдэд, гэртээ амтат десерт хийн таатай нь аргагүй амтлахыг хүсвэл дараах жорыг уншаарай.
Орц:
жүрж - 8 ширхэг, мөс – 36 ширхэг шоо
Жимсгэнэ бас шинэхэн цэцэг, сахарны нунтаг - 225 г
ликер "Гран Марнье" эсвэл "Куантро" – хоолны дөрвөн халбага

Бэлтгэх арга:
Шилэн аяганд мөсөө хийх хэрэгтэй. Мөсөн дотроо жижиг аяга тавиарай. Хоёр аяганыхоо хооронд цэцэг болон жимсгэнээсээ хийгээд хооронд нь мөснөөсөө тавиарай. Дараа нь хоёр аяганыхаа хооронд ус нэмж дүүргээрэй.
Өгөхийн өмнө мөстэй аягаа хөргөгчинд хийгээрэй.
Хоёр ширхэг жүржийг хальснаас нь салган урт нарийхан хэрч. Үлдсэн жүрээ бас хальслаад цагаан хэсгүүдээс нь салгах хэрэгтэй. Хэдэн хэсэг болгон зүсээд үрнээс нь салгасны дараа хооронд нийлүүлж нэг бүтэн жүрж мэт болгон түүнийгээ коктелд зориулсан савх модоор тогтоон мөстэй аяган дээрээ овоолж тавь.
300 мл усанд жүржийн хальс болон сахараа хийж буцалгаад, шаргал өнгөтэй болтол 15 минут хэртээ хутгана. Гал дээрээс авмагцаа ликероо хийнэ. Жүржийнхээ дээрээс сахарны сиропоо цацаж өгсний дараа гурван цаг хөргөгчинд хийж хөлдөө. Хамгийн сүүлд нь мөстэй аяган дээрээ жүржээ тавиад өгөөрэй.

Ногоо болон алимтай спагетти



Орц:
спагетти - 200 грамм, цукини – 1 ширхэг, лууван нэг ширхэг
Тал амтат улаан чинжүү, нэг ширхэг бөөрөнхий сонгино
Цоохор майлзын үндэс ¼ хэмжээтэй, жижиглэсэн ногоон яншуй хоолны хоёр халбага, алим нэг ширхэг, оливын тос хоолны дөрвөн халбага, хар перец, давс

Бэлтгэх арга:
Цукини, лууван, алим, амтат чинжүүгээ зүсэм болгон хэрч. Сонгиноо тал цагираг хэлбэртэй харин цоохор майлзын үндсээ урт нарийхан хэлбэртэй хэрчээрэй. Оливын тосоо хайруулын тогоондоо хийж халаагаад дээр нь хэрчсэн ногоогоо хийж хуурна. Сайтар хутгах зуураа давс болон амтлагчаасаа цацан амтлах хэрэгтэй.
Спагеттигээ харин давстай усанд чанаж болгоод шүүрэн шанагаар шүүн хуурсан ногоо болон алимтайгаа холино.
Бэлэн болсон ногоо, алимтай спагеттигээ пял тавган дээр овоолж таваглавал үзэмжтэй харагдах болно.

Испани маягаар бэлтгэсэн төмс



Та түр хугацаагаар боловч мах идэхээс татгалзсан бол испаничуудын идэх дуртай махгүй хоол хамгийн тохиромжтой байх болно. Илчлэгтэй бас эрүүл мэндэд тустай.

Орц:

Төмс дөрвөн ширхэг, амтат ногоон чинжүү нэг ширхэг,

бөөрөнхий сонгино нэг ширхэг, сармис нэг хумс, жижиглэсэн яншуй цайны нэг халбага, лаврын навч нэг ширхэг, оливын тос хоолны гурван халбага, хуурай цагаан дарс хоолны нэг халбага, нунтаг улаан чинжүү цайны тал халбагыг бэлтгэх хэрэгтэй. Харин нунтаг хар перец, давсаа амтлаж тааруул.

Бэлтгэх арга:

Юуны түрүүнд, төмсөө нимгэн хэрч. Амтат чинжүү, сонгино, сармисаа ч бас жижгэвтэр хэрчих хэрэгтэй.

Төмсний нимгэн хэрчмүүдээ дээр дээрээс нь үелүүлэн тавихдаа тосноосоо түрхэн завсарт нь сонгино, амтат жинжүүнээсээ хийхийн зэрэгцээ давс, нунтаг перец, болон сармис, яншуйнаасаа цацаж өгнө. Хамгийн дээд давхаргын төмсөө тавихын өмнө лаврын навчаа хавчуулаарай.

Харин одоо улаан чинжүүний нунтгаа нилд нь цацаж, оливын тосоо жигд асган бүрж өг.

Төмсөн давхрааныхаа дээрээс дарс болон тийм хэмжээний ус асгаж өгснөөр доошоо жигд нэвчинэ. Энэ нь өндөр хэмтэй халуунд болгоход хатаж, шарагдахаас хамгаалах юм. Ингээд төмсөн хавчуургаа 200 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж, цаг хэртэй болгоно.

Испани аргаар болгосон төмсөө зоогийн ширээнд тавихын өмнө ногоон яншуйнаас цацвал өвөрмөц амт оруулахын зэрэгцээ өнгөлөг сайхан харагдуулна.

Улаан лоолийн жүүс



Улаан лоолийн жүүс

орц: 1.4 кг улаан лооль
1 1/4 аяга celery навчтай нь
3/1 аяга сонгино
2 х/х элсэн чихэр
1 ц/х давс
чимх хар перец
(мөх амт оруулах зорилгоор 6-8 дусал tobasco соус хийж болно.)

2008년 12월 27일 토요일

Цагаан хоолтнууд гэж хэн бэ?

1847 онд анх Англид бий болсон “цагаан хоолтон” гэсэн нэр томьёо нь “vegetable” буюу “ногоо” гэсэн Англи гаралтай үг биш харин “нөлөөтэй, амьд” гэсэн утгатай “vegetus” гэсэн Латин үгнээс гаралтай гэнэ. Унд хоолны хязгаарлалт нь ялгаатай байдаг мах иддэггүй хүмүүсийг бид цагаан хоолтон гэж нэрлэдэг. “Lacto- ova тэжээлтэн” гэдэг нь сүү, өндөг, ногоо жимсээр хооллогчдыг нэрлэдэг бол “vegan”-чууд нь амьтны гаралтай ямар ч хүнсээр хооллодоггүй. Өнөө үед зөв хооллох хэлбэр гэж үздэг учраас хүмүүс цагаан хоолтон болж байна.
?
Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү?
Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг. Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм.

Махан хоол хор уу ? хоол уу ?
Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний?хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг Мөн махнаас ялгардаг хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний?хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ.

Цагаан хоол бидэнд юу бэлэглэх бэ?

Зөв сэтгэл ариусахуй
Цагаан хоол эх дэлхий болон өөртөө оруулж буй буян юм. Цагаан хоолтнууд зайлшгүй шаардлага гараагүй бол амьтан хөнөөх хэрэггүй гэж үздэг үзлийг Лев Толстойтой холбоотой нэгэн түүх маш сайхан тайлбарладаг. Толстой нэг хүнээс бусад нь бүгд цагаан хоолтон хүмүүсийг гэртээ оройн зоогт урьжээ. Цагаан хоолтон бус зочин нь тавган дээр нь ямар ч хоол байхгүй харин сандалных нь хажууд нэг амьд тахиа уясан байгааг гайхан суулаа. Толстой: “Миний үзэл бодол тахиа төхөөрөхийг минь хориглож байна. Та энд байгаа цорын ганц мах иддэг хүн учир хооллохоосоо өмнө тахиагаа төхөөрөхийг хүсч байна” гэж хэлжээ.
Эрүүл мэнд гоо сайхан
Цагаан хоол эрүүл мэндээ болон гоо сайханаа хамгаалах хамгийн шилдэг эм. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих,өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг. Дэлхий нийтэд заналхийж буй шувууны ханиадны халдварт тархалтыг арилгах
Үхрийн галзуу (BSE), гахйн өвчин (PMWS)гэх мэт өвчний аюулыг зайлуулах энхрийлж өсгөсөн амьтад, гэрийн тэжээмэл болон лусын амьтад өдтөн жигүүртэн анд нөхдөө тэрбум тэрбумаар нь хороож буй явдлаа эцэс болгохын төлөө. Мөн цагаан хоолтон махан хоолтныг бодвол хөгширөлт маш бага явагддаг бөгөөд махан хоол нь хүний биенд буй хорт бодиснуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэдэгээс болж хөгширөлтийг түргэсгэж арьсны үрчилээ болон бусад сөрөг үр дагаварыг авчирдаг

Эрүүл мэндийн 1-р хүнс

1994 оны 2 сард Америкт дэлхийн 250 гаруй эрдэмтэд хуралдаж "амь насыг хvндээр нєлєєлж буй євчнєєс урдчилан сэргийлж хамгаалах-1 хvнс нь буурцгийн тєрєл гэж санал нэгтэй vзсэн билээ. Тэр vеэс эхлэн буурцгийн хэрэглээ дэлхий дахинд халуурал болж тєрєл бvрийн буурцгийн бэлдмэл, буурцгийн аж ахуй ихээр хєгжиж эхэлсэн бол улмаар цар хvрээгээ тэлж хvмvvсийн хэрэглээ єдєр ирэх тусам ихэссээр байна. Буурцгийн vйлсийг Америкийн тєр засаг тууштай дэмжсэнээр богинохон 20 жилийн хугацаанд дэлхийн буурцгийн хэрэглээний хагас хувийг Америкийн нэгдсэн улс хангах болсон байна. Хятад улсын буурцгийн vйлс ч далайцтай хєгжиж Ази тивийг бараг бvхэлд нь хангахаас гадна Европийн зарим улсад нийлvvлэх болжээ. Судалгаанд нотолсноор буурцганд цэвэр байгаллаг уураг, амин дэм, бvх тєрлийн витамин, кальц, магни, тємєр зэрэг шим тэжээл элбэг байдаг нь 21 зууны хvмvvсийн байнга хэрэглэх витамин гэж нэрлэгдэгсэн байдаг. Ямар улс орон шар буурцагийг ихээр хэрэглэдэг вэ? Дэлхийд єндєр наслалтаараа тэргvvлдэг улс орнуудын буурцгийн хэрэглээ харьцангуй их байдаг. Жишээ нь Япончууд єдєрт дунджаар 50 - 80гр, Гонконкчууд 45 гр, Тайванчууд 60 гр орчим буурцаг хэрэглэдэг ба эрvvл чийрэг, єндєр наслалтаараа дэлхийн тэргvvний байранд жагсаж байна. Хятад улсын иргэд жилд 10 кг хэрэглэж байгаа бол 1996 онд тєрийн зєвлєлєєс тогтоол нийтэлж буурцгийн хэрэглээг 2010 он гэхэд хvн бvр жилд 16 кг доошгvй хэрэглэх, 2030 он хvрэхэд жилд 25кг доошгvй хэмжээнд хvргэх зорилтын дагуу ажиллаж байна. Монголчуудын буурцгийн хэрэглээ vндсэндээ 0 кг байна. Мэдээлэл, техник технологи єндєр хєгжсєн энэ vед Монголчууд бид нар дэлхийн хєгжлєєс хоцрохгvй, эрvvл чийрэг амьдарахын тулд буурцаг хэрэглэж сурцгаая

2008년 12월 26일 금요일

Цагаан хоолны ашиг тус



Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна.

Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг.
Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг.
Амьд эсийг шингэн урокинез дотор хийхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно. Мэдээж, өтгөн хатах нь шамбарам болон бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг. Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ.
Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /carcinogen/ агуулдаг нэг зүйлийн химийн бодис(метилхолантрен)-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилдөг байна.
Судлаачид хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага нь бас өмөн өвчнөөр өвчилдгийг илрүүлсэн байна. Хүний өмөн өвчний эсийг амьтанд тарихад тэр амьтан өмөн үү туссан байна. Бидний өдөр тутмын иддэг мах нь ийм өвчтэй малын мах байсан бол бид түүнийг нь бие махбоддоо аваад, өвчлөх магадлал их болно.Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлах нь туйлын бэрхшээлтэй юм. Одоо үед махны үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж аваад үлдсэн хэсгийг нь худалдаж байна.
Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчнөөр үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!” гэж хэлжээ.Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идвэл энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна.
Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ. Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр: “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна” гэжээ. Мөн “орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхөн өвчнийг л эмнэж чадна. Харин хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна” гэж нэмж хэлжээ. Бас: Ургамлын гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм. Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл, бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ.
Амьтны уураг ургамлын уургаас илүү гэж олон хүн үздэг. Учир нь амьтны уургийг нийлмэл уураг, ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна. 1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна” гэж зарлан тунхаглажээ.
Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан идэштэн оролцсон туршилт хийхэд цагаан хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. Туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав. Мах иддэг 15 хүний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс; 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсөн байна.
Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцээний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад км) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр: “Би бүрэн цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм” гэжээ. Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд 45%, цагаан будаанд 8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм. Зүрхний өвчин, өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонголт гэдэг нь илэрхий юм.
Зүрхний өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчнөөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг. Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй болно.

Эх сурвалж:

go veg, be green, save the planet!

go veg,    be green,     save the planet!